x

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр /2026.08.24/ Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес хувийн хөрөнгө оруулалтын сан (GIRAF)-г албан ёсоор нээлээ. Хамтын ажиллагааны гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компани “Ди Би Эм ассет менежмент”-ийн төлөөлөл гарын үсэг зурлаа.

 

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэх 92,6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас нэмэлтээр босгохоор төлөвлөж буй 25 сая.ам долларын санхүүжилттэй тус сан нь бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжих юм байна.

Хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа, бичил санхүүжилт болон инновацын буцалтгүй тусламжаар дамжуулан Монголын хөдөөгийн эдийн засагт тулгарч буй урт хугацааны санхүүгийн хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ажээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг “Энэхүү сан нь монголын хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх шинэ арга зам болно.

Тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэсэн санхүүгийн оновчтой шийдлүүдээр дамжуулан энэхүү сан нь ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхийн зэрэгцээ газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж ярилаа.

Сангийн эхний шатанд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж бүхий 37.5 сая ам.долларын санхүүжилтийн багц багтаж байгаа бөгөөд хөдөөгийн бизнесүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм байна.

 

Үүнд хөнгөлөлттэй зээл, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгаа, ногоон инновацыг дэмжих буцалтгүй тусламж багтана.

Малчид болон малчдын хоршоотой арилжааны түншлэл, үр өгөөж хуваалцах тогтолцоо бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгоно гэлээ. Газарзүйн мэдээлэл болон зайнаас тандан судлах технологид суурилсан мөшгилт, хяналтын цахим системээр дамжуулан хөрөнгө оруулалтыг хянаж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлэхээр төлөвлөжээ.

 Тус сан 2034 он гэхэд ойролцоогоор 500 жижиг, дунд үйлдвэр, хоршоо мөн 1000 бичил бизнесийг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, эрсдэлийг даван туулах чадвартай хөдөө орон нутгийн амьжиргааг дэмжихээр зорьж буйгаа зарлалаа.

COP17 Mongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 25 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 1 цаг 45 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 1 цаг 50 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 40 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 42 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 2 цаг 54 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 56 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 5 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 6 цаг 50 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 6 цаг 53 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 6 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 7 цаг 58 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 16 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 21 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 27 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 9 цаг 47 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 9 цаг 53 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 59 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 6 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 14 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Г.Занданшатарын гурван засуул, бас… Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top