x

Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав

СОР17-гийн хүрээнд Монголын бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг "Үндэсний ногоон лаб" шалгаруулснаа танилцууллаа.

“Үндэсний ногоон лаб” платформын энэ оны хөтөлбөрт шалгарсан дээрх төслөөс найман баг бэлчээр хамгаалал, газрын нөхөн сэргээлт, хөрсний эрүүл ахуй, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ, технологид суурилсан шийдлээ олон улсын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, бодлого боловсруулагч болон COP17-гийн төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тэрхүү шинэлэг санааг олон хөрөнгө оруулагчийн итгэлийг хүлээсэн, үнэлэх боломжтой, санхүүжүүлж чадахуйц түвшинд хүргэх бүтээмжтэй бүтэц нь “Үндэсний ногоон лаб” юм. Энэ нь олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр дамжуулан ногоон төслийг тодорхойлж, хөгжүүлэн, олон улсын капиталыг татах чадвартай үндэсний шилдэг төслүүдийг бэлтгэдэг. Энэ жил 135 хүсэлт ирснээс 15-ыг нь сонгон шалгаруулжээ.

Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан энэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Бэлчээр нь манай улсын нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлдэг. Энэ бол манай нүүдлийн иргэншлийн суурь, малчдын амьдралын эх сурвалж учир байгальд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ боломж юм. Гэвч энэ өв уламжлал том сорилттой тулгарсан. Монголын газар нутгийн 77 орчим хувь нь цөлжиж, газар нь доройтож, агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдан дулаарч байна. 2023, 2024 онд тохиосон зудад хэдэн зуун мянган малаа алдлаа. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах санхүүжилтийн хэрэгцээ 2030 он гэхэд 7.8 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Дэлхийн Банкны 2024 оны үнэлгээгээр байгальд суурилсан шийдэл манай орны уур амьсгалын тэсвэртэй байдал, эдийн засгийн өөрчлөлтийн хамгийн тохиромжтой загвар болохыг баталсан. Монголын судлаач, малчин, бизнес эрхлэгч, залуус энэ нутаг дэвсгэрт суурилсан шийдлийг бий болгох чадамжтайгаа харуулж байна. Тэрхүү шинэ санааг олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл хүлээсэн, санхүүжүүлэх түвшинд хүргэх бүтээмжтэй бүтэц нь “Үндэсний ногоон лаб” юм. Тэд санхүүгийн загвараа дахин боловсруулж, төслүүдээ стандартад нийцүүлэн, өрсөлдөхүйц, хөрөнгө оруулахад бэлдлээ. Эдгээр нь Монгол Улсын Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, Биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг үндэсний амлалтад тусгалаа олсноор “Тэрбум мод", "Цагаан алт" зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг ч дэмжиж байна. Энэ нь COP17-гийн гол санаатай нийцэж байгаа”-г тодотголоо.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, “Монгол Улсад сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, ган, зудын давтамж ойртон, бэлчээрийн доройтол хурдтай ихэссэн. Бид алдагдал, эрсдэлийг ярихаас илүү шинэ боломж, шийдлийн тухай хэлэлцэж байгаа. Улс төрийн амбиц, бодлогын зорилтыг институцийн хөрөнгө оруулалт татах боломжтой, санхүүгийн хувьд өгөөжтэй төсөл болгох цаг болсон”-ыг онцлов. Тэрбээр бэлчээрийн доройтлын шалтгааныг арилгах санхүүжилтийн “Цөөн боловч чанартай мал”, Санхүүгийн шинэлэг хүртээмж, Үндэсний чанар, гарал үүслийн баталгаажуулалт: “Хариуцлагатай нүүдэлчин” гэсэн багц шийдлийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байгааг дурдаад, институцийн хөрөнгө оруулагч, хөгжлийн санхүүгийн байгууллага, олон улсын түншийг “Үндэсний ногоон лаб”-ын хөрөнгө оруулагчдын сүлжээнд нэгдэж, хамтын ажиллагааг эхлүүлэхийг уриалсан юм.  

Шалгарсан төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж, ногоон төслүүдийн нүүрстөрөгчийн зээлийн боломжийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын Байгалийн Өв Сан, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний ногоон лаб”-ыг 2024 онд байгуулжээ. Платформ нь үр нөлөөтэй ногоон төслийг тодорхойлж сонгон шалгаруулаад, хөгжүүлэн, хөрөнгө оруулагчидтай холбож, техник, санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг. Ингэхдээ төсөл нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, цаашид тогтвортой санхүүжих боломжтой юу, инновац шингээсэн эсэхийг харгалзан үздэгийг “Үндэсний ногоон лаб” платформын төслийн удирдагч М.Чимэгсайхан тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар байгуулсан “Үндэсний ногоон лаб” нь Монголын Байгалийн Өв Сан, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран хэрэгжиж буй платформ бөгөөд үр нөлөө их ногоон төслүүдийг сонгон шалгаруулж, хөгжүүлээд, дотоод болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, техникийн болон санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг санаачилга юм.

Шалгарсан 15 төсөл нь:

-Бодлогын судалгааны төвийн “Уур амьсгалд нийцсэн мал аж ахуйн өртгийн сүлжээний шинэчлэл”

-Дезерт Спрингийн “Дезерт Спринг Монголиа”

-Монпеллетс ХХК-ийн “Олон улсын стандартад нийцсэн хонины ноос хяргах, сургалтын загвар төв”

-Обертеч монгол компанийн “Тогтвортой хөдөө аж ахуй болон дижитал бүтээгдэхүүний паспорт ба зах зээлийн платформ”

-Старт ап Айрий фелт компанийн “Хаягдал ноосны нэмүү өртөг шингэсэн экспорт”

-Бэлчээр, тэжээлийн үндэсний холбоо ТББ-ын “Доройтсон бэлчээр, хадлангийн талбайг нөхөн сэргээх, олон наст ургамлын үрийг үржүүлэх, экосистемийн тогтвортой байдлыг хангах”

-Нова Терра компанийн “Хүнсний хаягдлыг органик бордоо болгон дахин боловсруулах”

-Солид Партнерс группийн “Уур амьсгалын дасан зохицол ба экспортод чиглэсэн ногоон хоршооны тэмээний сүү”

-Улаанбаатар гурил компанийн “Ногоон кластер: Хөрснөөс хэрэглэгч хүртэлх тогтвортой хүнсний сүлжээ”

-Шим Мандал компанийн “Монголын зүүн бүсийн түймрийн эрт сэрэмжлүүлэх систем”

-Монполимет компанийн “Ногоон газар байгуулъя: Газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежментийн нэгдсэн шийдэл”

-Ногоон алт судалгааны төвийн “Уур амьсгалд тэсвэртэй бэлчээрийн систем”

-Вишион Агро компанийн “Гарцад суурилсан мал аж ахуйн системээр дамжуулан бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх”

-Hunu climate Tech компанийн “Hunu-Тогтвортой бэлчээрлэлтийн ухаалаг платформ”

-The Land banking Group-ийн “Мармота санаачилга: Нөхөн сэргээгч бэлчээрийн эдийн засгийг бий болгох нь” төсөл юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 11 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 1 цаг 31 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 1 цаг 37 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 27 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 29 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 2 цаг 41 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 43 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 4 цаг 52 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 6 цаг 37 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 6 цаг 40 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 6 цаг 52 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 7 цаг 45 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 2 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 8 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 14 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 9 цаг 33 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 9 цаг 39 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 46 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 9 цаг 52 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 1 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Г.Занданшатарын гурван засуул, бас… Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top