Өнөөдөр болох үйл явдлын тойм...
08:00 цагт: "Торгоны замын жингийн цуваа" болон малчдын тунхаглалыг COP17-гийн "Plenary Hall"-д хүргэнэ.
08:30 цагт: НҮБ болон Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслол Цэнхэр бүсийн үүд, COP17 логоны дэргэд болно.
09:00 цагт: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлын /COP17/ нээлт Улаанбаатар хотноо COP17-гийн "Plenary Hall"-д болно.
11:00 цагт: Монголын богино хэмжээний “Хуурамч төрх” олон ангит уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал “Үндэсний мэдээллийн төв”-д болно.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл МУЭ-ийн “Арт галерей”-д гарна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.



