x

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ

Монгол Улсын санаачилгаар дэлхий нийтээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталж, одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжиж нэгдээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 12 дугаар сард Ром хотноо "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн албан ёсны нээлтэд оролцсон юм. Тэрбээр, Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдсан нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг энэ үеэр илэрхийлсэн юм.

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт бүс нутгийн хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулагдаад байна. Энэхүү жилийн оргил үйл ажиллагаа болох "Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал"-ыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд дэлхийн 102 орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочид, Монгол Улсаас 100 малчин оролцох юм.

Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад /Dr. Yasmine Fouad/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ дэд захирал, Мал аж ахуй, эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин /Thanawat Tiensin/, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин зохицуулагч Яап Ван Хирден /Jaap Van Hierden/ тэргүүтэй төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Нэгдсэн чуулганаас өмнө энэ сарын 09-нөөс эхлэн Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн сумдад хээрийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн чуулганаар батлах тунхаглалын төслүүдийг хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн, монгол малчдын амьдрал, уламжлалт бэлчээрийн менежменттэй газар дээр нь танилцаж байгаа юм.

Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг олон сорилттой тулгарч байгаа. Тиймээс энэхүү сорилтуудыг даван туулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цагаан алт, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 14 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 36 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 44 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 51 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 1 цаг 6 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 1 цаг 11 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 1 цаг 19 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 1 цаг 28 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 1 цаг 34 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 2 цаг 24 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 3 цаг 33 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 5 цаг 32 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 5 цаг 53 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 6 цаг 3 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 6 цаг 9 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 6 цаг 11 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 6 цаг 21 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 6 цаг 24 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 7 цаг 11 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 7 цаг 15 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top