Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад суугаа Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд төслийн талбайтай танилцаж, албан ёсны мэдээлэл авч байна.
БОУАӨ-ийн сайд, СОР17-г зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Гадаад харилцааны Дэд сайд Г. Амартүвшин зэрэг холбогдох албаныхан мэдээлэл өгч, Элчин сайдуудын асуултад хариулжээ.

Газрын доройтол, ган, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдал болон эдгээр сорилтыг даван туулахад шаардлагатай санхүүжилт нь дэлхийн тогтвортой хөгжлийн хэлэлцээний тэргүүлэх сэдвийн нэг болоод байгаа. Иймд Монгол Улс олон талт хэлэлцээг үр дүнтэй ахиулж, талуудын нийтлэг ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь онцгой ач холбогдолтой.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь их, бага хэмжээгээр газрын доройтолд өртөөд байгаа. Иймд COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулах, газрын доройтлыг багасгах, бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, нийслэл, орон нутаг, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал билээ.



