x

Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтантуяа Бүгд Найрамдах Польш Улсын Легниц Поле хотын захирагч Рафал Плезиаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад 2025 онд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрч, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, Монгол кино нэгтгэл зэрэг байгууллага, Бүгд Найрамдах Польш Улсын ижил түвшний байгууллагуудтай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаар дурдаж, санамж бичгийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлэв.   

Бүгд Найрамдах Польш Улсын Легниц Поле хотын захирагч Рафал Плезиа алдарт Легницийн тулалдааны тухай жил бүр Легниц Поле хотын ойролцоо зохион байгуулдаг театрчилсан тоглолт болон соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам болон Европ тивд амьдарч буй монголчууд, Монголын морин харвааны байгууллага, урлагийн хамтлагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын соёл, түүхийг түгээж ирсэн тухай танилцуулж, цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж буйгаа танилцуулав.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Польш хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүхэн үйл явдлыг сурталчлах, хоёр улсын түүх соёлыг харилцан таниулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top