x

COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын газар Business4Land санаачилга, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Газрын доройтлын эдийн засаг (ELD) санаачилга болон Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) хамтран "Газарт хөрөнгө оруулах бизнес үндэслэл" (The Business Case for Land) сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо 2026 оны 7-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх мэдлэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Эрүүл, үржил шимтэй газар нь эдийн засгийн өсөлт, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, бизнесийн тогтвортой үйл ажиллагааны үндэс болдог. Сургалтын үеэр оролцогчид газрын доройтол, хөрсний чанарын бууралт, усны нөөцийн хомсдол болон экосистемийн өөрчлөлт нь байгууллагын үйл ажиллагаа, нэмүү өртгийн сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгээ гүнзгийрүүлж, эдгээр эрсдэлийг шинэ боломж болгон ашиглах олон улсын арга хэрэгсэлтэй танилцлаа.

Монгол Улсад газрын доройтлоос үүдэлтэй эдийн засгийн алдагдал жил бүр ойролцоогоор 2.1 тэрбум ам.долларт хүрдэг бөгөөд газрын нөхөн сэргээлтэд зарцуулсан 1 ам.доллар тутамд дунджаар 9 ам.долларын урт хугацааны эдийн засгийн өгөөж бий болох боломжтой гэсэн тооцоо байдаг. Иймээс газрын тогтвортой менежмент нь зөвхөн байгаль орчны асуудал бус, бизнесийн өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, экспортын зах зээлд нэвтрэх боломж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) эх орондоо зохион байгуулж буй орны хувьд Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн чиглэлд бодит хөрөнгө оруулалт, хэмжигдэхүйц амлалт, шинэлэг түншлэлийг бий болгох онцгой боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 53 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 3 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 44 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 44 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 33 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 49 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top