x

COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (АНДЭЗНК) Зүүн болон Зүүн Хойд Азийн бүсийн төвийн захирал Б.Ганболдыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар СОР17 хурлын үеэр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. НҮБ-ын АНДЭЗНК-оос санаачлан Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны байгууллагатай хамтран СОР17-ын үеэр Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилга дэвшүүлэхээр ажиллаж байна. 

Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас ирэх арван жилийг Шар шороон шуургатай тэмцэх олон улсын жилүүд болгон зарласан.  Энэ хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-ийн тэргүүн, НҮБ-ын ЕНБД-ын орлогч Хатагтай Армида Алисжабана нь Шар шороон шуургатай тэмцэх НҮБ-ын Эвслийг хамтран даргалагч бөгөөд энэ удаа манай улсад айлчилж, СОР-17 арга хэмжээнд оролцох үеэрээ дээрх бүс нутгийн санаачилгыг албан ёсоор дэвшүүлэх юм. 

Шар шороон шуургатай тэмцэх санаачилгын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэл, санал солилцов. Цаашид тус газрын тандалт, мониторингийн станцуудыг нэмэгдүүлэх, үнэлгээ загварчлал, техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд бодитой ахиц дэвшил гарна гэж талууд үзлээ. 

Шар шороон шуургатай тэмцэх НҮБ-ын Эвсэлд НҮБ-ын 20 гаруй төрөлжсөн байгууллага, агентлагууд нэгдэн орсон бөгөөд шар шороон шуурганы эх үүсвэр, нөлөөнд нэрвэгддэг голлох гишүүн орнуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 1 цаг 30 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 37 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 50 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 20 цаг 57 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 3 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 49 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 21 цаг 54 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 10 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 22 цаг 25 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 38 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top