x

БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо 2026 оны 07 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд боллоо. 

2025 оны Дэлхийн өвийн хорооны ээлжит чуулганаар Монгол Улсаас Дэлхийн байгалийн өвд нэр дэвшүүлсэн “Дорнод Монголын хээр тал” өвийн номинацийг авч хэлэлцэн тодорхой үүрэг даалгавар бүхий зөвлөмжийг өгч 47COM 8B.5 шийдвэр батлагдсан.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын мөрөөр Олон Улсын байгаль хамгаалах холбооны төлөөлөгч нартай БОУАӨЯ-ны ТХГНБГ-ын дарга Ц.Уранчимэг, БОУАӨ-ийн сайдын Дэлхийн өвийн асуудал хариуцсан зөвлөх бөгөөд Байгалийн өвийн үндэсний шинжээч Б.Чимэд-Очир, П.Ганхуяг, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга нар уулзалт хийж өвийн газрын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. 

Монгол Улсаас Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад 2014 онд бүртгүүлсэн “Монголын говь” өвийн газрын нэр дэвшүүлэлтийн асуудлыг мөн хэлэлцэв. Тус өвийн газрын номинацийн материалыг Дэлхийн өвийн төвөөс бүрэн гүйцэтгэж үзсэн бөгөөд нэр дэвшүүлэлтийн хүрээнд Олон Улсын байгаль хамгаалах холбооны шинжээчдийн баг 2026 оны 09 дүгээр сард өвийн газар дээрх техникийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна. 

Мөн чуулганы үеэр “Synergies between Tangible and Intangible Heritage” Олон Улсын хэлэлцүүлэгт Монгол Улсаас Хан Хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад оролцлоо. Тэрээр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн өвийн хамгаалалтын нэгдсэн менежмент, хэрэгжилтийн туршлагыг олон улсын судлаач, шинжээчдэд танилцуулсан юм.

Энэхүү илтгэл нь 2025 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон Зүүн Азийн II зэрэглэлийн төвүүдээс шалгаруулсан олон улсын кейс судалгаанд үндэслэсэн бөгөөд Бурхан Халдуны хамгаалалтын туршлага нь биет болон биет бус өвийн уялдаа холбоог харуулсан Зүүн хойд Азийн шилдэг кейсийн нэгээр үнэлэгдэв.  Мөн ЮНЕСКО-гийн нэгдсэн менежментийн арга зүй боловсруулах суурь жишээний нэгээр сонгогджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 48 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 58 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 39 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 39 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 28 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 44 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top