x

COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой СОР17 Мэдээллийн төвийг өнөөдөр нээлээ.

СОР17 Мэдээллийн төвийн нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Т.Энхтуяа нар оролцов.

МОНЦАМЭ агентлагийг түшиглэн нээж буй СОР17 Мэдээллийн төвд Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалттай холбоотой тодорхой асуудлуудаар холбогдох ажил хариуцсан албан тушаалтнууд 7 хоногт 2 удаа хэвлэл мэдээллийнхэнд зориулсан мэдээллийг өгч байх юм.

МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Т.Энхтуяа СОР17 Мэдээллийн төвийг нээж хэлсэн үгэндээ, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн зорилгын хүрээнд монгол, англи, орос, хятад, япон, солонгос хэлээр тогтмол мэдээлэл бэлтгэж түгээдэг, дэлхийн 30 гаруй орны мэдээллийн агентлагуудтай хамтын ажиллагаа бүхий байгууллага. Эдгээр агентлагаас Японы Киодо /Kyodo/, БНСУ-ын Ёнхап /Yonhap/ агентлагууд энэ удаагийн Монгол Улсад зохион байгуулах СОР17 хурлыг ирж сурвалжилна. Өнөөдөр нээж буй энэхүү СОР17 Мэдээллийн төв нь хэвлэл мэдээллийнхэнд зориулан СОР17 бага хурлын явцын талаарх мэдээллийг тогтмол шуурхай хүргэж, улмаар олон нийтэд хурлын талаарх үнэн зөв ойлголтыг өгөх индэр болж байгаа юм хэмээн онцоллоо.

Улмаар мэдээллийн төвд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар СОР17 бага хурлын агуулга, ач холбогдол, бэлтгэл ажлын талаар хэвлэл мэдээллийнхэнд зориулан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултуудад хариулав.

МОНЦАМЭ агентлаг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан AСEM11 буюу Ази, Европын 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын Мэдээллийн төвийг ажиллуулж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 1 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 11 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 52 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 52 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 41 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 57 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top