x

Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын талаар санал ирүүлснийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс /2026.07.09/ танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр:

"Бөхийн салбар хорооноос долдугаар сарын 7-ны өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг өнөөдөр өглөө ирсэн. Үүний дагуу баяр наадмын комисс сая хуралдлаа. Энэ үеэр допингийн асуудлаар эрх нь хасагдсан болон цол сэргээх хүсэлт гаргасан М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, М.Буяндэлгэр, Б.Бат-Орших нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Гаргасан шийдвэрийг товч танилцуулахад эдгээр саналыг шийдвэрлэхэд эрх зүйн эрх бидэнд байхгүй. Тиймээс эцсийн шийдвэр гаргах боломжгүй байна.

Хоёрдугаарт бөхчүүдийн асуудлаар шийдвэр гаргахад санал хүсэлтээ ирүүлдэг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас гурван албан бичиг ирсэн. Нэр дурдагдсан бөхчүүдээс допинг илрээгүй гэдэг утга агуулгатай нэг ч бичиг энд байхгүй. Энд "Гаргасан зөрчлөө арилгаж байгаа", "Дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдэж байна" гэсэн агуулгатай бичиг ирдэг.

Спортын арбитрын шүүхийн хүмүүсийг бас хуралдаа суулгасан. Гэтэл тэдний гаргасан шийдвэрийг хүлээж авах эрх зүйн орчин байгаа эсэх дээр учир дутагдалтай, маргаантай байна.

Тиймээс бид цаашдаа энэ асуудлыг судлах, шүүхийн маргаантай болон авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа ноцтой асуудлууд бий. Эцэст нь хэлэхэд эцсийн шийдвэрийг гаргах эрх зүйн орчин Үндэсний их баяр наадмын комисст алга байна.

Допингийн шинжилгээгээр А сорьцоос хориотой бодис илэрсэн бол 14 хоногийн дараа Б сорьцоо шинжилгээнд өгч, өөрсдийнхөө эрхийг хамгаалах боломж нь тамирчдад нээлттэй. Гэтэл М.Бадарч болон Н.Өсөхбаяр хоёр энэ хугацаанд Б сорьцоо шинжилгээнд өгөх хүсэлт ирүүлээгүй.

Цолоо сэргээх хүсэлт гаргасан Б.Бат-Оршихын хувьд допинг хэрэглэсэн нь тогтоогдчихсон. Түүний шинжилгээг хадгалах хугацаа нь дуусаад устгагдсаны дараа "Одоо би шинжилгээ өгье. Цолоо сэргээе" гэдэг. Тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллага гаргаагүй байна гэдгийг хэлье" гэв.

Улсын гарди М.Бадарч 2023 онд эрхээ хасуулсан бөгөөд түүний эрх сэргэх хугацаа 2027 оны долдугаар сарын 12-нд, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр 2024 онд эрхээ хоёр жилээр, Э.Чойням 2025 онд эрхээ дөрвөн жилээр, Н.Өсөхбаяр өнгөрсөн жилийн наадмаас хойш эрхээ хасуулаад байна. Допингийн Эсрэг Байгууллагаас Н.Өсөхбаярын эрхийг дөрвөн жилээр хасах саналаа ирүүлсэн байдаг.

Үүнээс үзвэл дээрх бөхчүүд энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 58 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 54 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 58 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 6 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 23 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 30 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 4 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 9 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 14 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 24 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 37 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 46 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 54 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top