x

Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко нар Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний ээлжит зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 2-нд хийв. 

Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон айлчлал, арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, харилцан ойлголцолд хүрэв. 

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин энэ сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарыг агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийг хамтын ажиллагааг дэмжихээс гадна бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Түүнчлэн Монгол, Оросын хамтын ажиллагааны стратегийн чухал ач холбогдолтой зам тээвэр, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, эдгээр салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах шаардлагатай байгааг онцлов. 

Зөвлөлдөх уулзалтаар олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, тэдгээр талбарт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэн нягт хамтран ажиллахад санал нэгдэв. 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд хоёр талын улс төрийн яриа хэлэлцээний итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг ГХЯ мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.88.130.245)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 1 цаг 38 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 45 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 58 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 5 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 11 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 57 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 3 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 18 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 22 цаг 33 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 46 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top