Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд /2026.06.29/ болж байна.
"Unlock Mongolian Economy" буюу Монголын эдийн засгийг чөлөөлье гэсэн уриа нэрийн дор өнөөдөр эхэлж буй Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөл оролцож байна. Нийт дүнгээрээ 545 сая ам.доллар буюу 2 ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнесийн гэрээ болон хамтын ажиллагааны санамж бичгүүд зурагджээ.
Дэлхий даяар 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монголд оффисоо нээх болсноо зарлахын сацуу Унгарын ОТП банк Монголд Улсад салбараа байгуулах хүсэлтээ Монгол улсын Ерөнхий сайдад гардуулсан байна.




