x

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр /2026.06.25/ “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын шийдлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцсон инженер, мэргэжилтнүүд эрчим хүчний систем өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд хэрэглээний өсөлт, эх үүсвэрийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт үүсэх эрсдэл байгааг анхааруулав. Энэ хүрээнд эрчим хүчний хуримтлуурын системийг нэвтрүүлэх нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх, дутагдлыг нөхөх боломжтой шийдэл болохыг онцолж, эрсдэл өндөртэй бүсүүд болон дэд станцуудын орчимд баттерей хуримтлуур байршуулах замаар оргил ачааллын үеийн хэрэглээг зохицуулах талаар санал дэвшүүлэв.

Мөн эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын чанар, худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг хэлэлцэв. Инженерүүдийн зүгээс олон улсын болон Европын стандартыг тууштай мөрдөх, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, материалыг ашиглахаас татгалзах нь урт хугацаанд зардлыг бууруулж, системийн найдвартай ажиллагааг сайжруулах ач холбогдолтойг онцолсон юм.

Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлого, эрчим хүчний эх үүсвэрийн оновчтой бүтцийн талаар санал солилцов. Оролцогчид салхин болон нарны эрчим хүчний эх үүсвэрүүдийг дангаар нь бус, эрчим хүчний нэгдсэн системийн хүрээнд авч үзэх шаардлагатайг тэмдэглээд, усан цахилгаан станц болон усан цэнэгт хуримтлуурын төслүүдийг хөгжүүлэх нь тогтвортой, урт хугацааны үр өгөөжтэй шийдэл болохыг дурдав.

Түүнчлэн эрчим хүчний салбар дахь зах зээлийн зарчим, тарифын тогтолцоо, түгээх компанийн менежмент, дулааны тоолуурын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Уулзалтаар мэргэжилтнүүд салбарын хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулав. Инженерүүд зөвхөн цахилгаан эрчим хүчний бус, дулааны салбарт мэргэжилтэй боловсон хүчний хомсдол үүсэж байгааг тэмдэглээд, эрчим хүчний чиглэлийн мэргэжлийг тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад хамруулж, хүний нөөц бэлтгэх бодлогыг төрөөс дэмжих шаардлагатайг хэлсэн. 

Мөн эрчим хүчний салбарт тулгарч буй зарим хүнд суртал, зохицуулалтын саад бэрхшээлийг хөндөж, сэргээгдэх эрчим хүчний эх нарны хавтан бусад үүсвэрээ шийдсэн хотхон, хорооллуудыг ашиглалтад хүлээн авахтай холбоотой үйл явцыг хөнгөвчлөх, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох саналуудыг дэвшүүлэв.

Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг цаашдын бодлого боловсруулах ажил болон УИХ-аас гаргах шийдвэрт тусган ажиллахаа УИХ-ын дарга С.Бямбацогт илэрхийлэв. Тэрбээр салбарын хүний нөөцийн бодлого, Дулааны тухай хуулийн төслийг хүлээн авахаа илэрхийлж хэлэлцэх явцад мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаж ажиллахын чухлыг тэмдэглэж, уулзалтад оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 10 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 26 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 43 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 57 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 3 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 1 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 1 цаг 25 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 1 цаг 28 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 1 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 1 цаг 38 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 13 цаг 31 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 14 цаг 48 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 16 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 16 цаг 9 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 16 цаг 10 мин Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 16 цаг 13 мин Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 18 цаг 25 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 18 цаг 26 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 18 цаг 27 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 18 цаг 28 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х...
Top