x

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно

УИХ-ын Тамгын газар, Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төв хамтран зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд долоодугаар сарын 3-нд болно.

Энэ удаагийн чуулганыг “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй, Калифорнийн их сургуулийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон Улс төрийн эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик, Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцох юм. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байр сууриа илэрхийлнэ.

“Ардчилал ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац”, “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэн судлаачид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар ардчилал ба иргэдийн оролцооны асуудлыг дэвшүүлж, БНСУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк, АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш нарын оролцоотой хэлэлцэхээр төлөвлөж байна.  Мөн хиймэл оюун, технологийн хөгжил, хүртээмжтэй инновац, чухал ашигт малтмал, уул уурхай, ногоон технологийн асуудал болон эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалтын чиглэлээр олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийн талаар академик салбарынхан болон төр, хувийн хэвшлийнхэн оролцож санал бодлоо илэрхийлэх юм.

Өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулсан Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулган жендэрийн эрх тэгш байдал, энх тайван ба шударга ёс, тогтвортой институц, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлогын зөвлөмж, хамтын ажиллагааны олон санаачилгыг дэвшүүлсэн юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” чуулган нь улс орнууд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутгийн хөгжил, аюулгүй байдал, сайн засаглалын асуудлаар хамтарсан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг чухалчилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 10 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 26 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 43 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 57 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 3 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 1 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 1 цаг 25 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 1 цаг 28 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 1 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 1 цаг 38 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 13 цаг 31 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 14 цаг 48 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 16 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 16 цаг 9 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 16 цаг 10 мин Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 16 цаг 13 мин Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 18 цаг 25 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 18 цаг 26 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 18 цаг 27 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 18 цаг 28 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х...
Top