x

С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Өнөөдөр /2026.06.25/ ХБНГУ-ын Фрайбергийн Их сургуулийн Уул уурхайн тэнхимийн декан, Маркшейдерийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Йорг Бенндорф, Ус судлал, геохимийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Трауготт Йоахим Шайтт, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Д.Баяр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Налайх дүүргийн уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлт, хүнцлийн бохирдол, газрын суултын эрсдэл, ус, хөрс, агаарын орчны аюулгүй байдал, уул уурхайн салбар дахь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Талууд уул уурхайн нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн шийдэл бус байгаль орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжил, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

ХБНГУ-ын тал олон жилийн туршлагадаа тулгуурлан хуучин уурхайн бүсийг аюулгүй болгож, нөхөн сэргээх, байгалийн тогтоцыг сайжруулан сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй, стандартад нийцсэн нөхөн сэргээлтийн жишиг загвар бий болгож, уул уурхайн компаниудад зөвлөмж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов.

Уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухал байр суурь эзэлж буйг талууд тэмдэглэж, эрчим хүчний шилжилт, ногоон хөгжлийн бодлоготой уялдсан боловсрол, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 1 цаг 38 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 45 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 58 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 5 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 11 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 57 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 3 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 18 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 22 цаг 33 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 46 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top