x

Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан батлан хамгаалах салбартай холбоотой мэдээллийг Батлан хамгаалах яамны дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.  

Тэрбээр ярихдаа “Жил бүрийн үндэсний их баяр наадмаар цэргийн ёслолын жагсаал болдог. Ёслолын жагсаал нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцлийн түүхийг хүүхэд залуус, иргэддээ ойлгуулах ач холбогдолтой. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ” гэв.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зэвсэгт техниктэй жагсаал хийхэд шаардлагатай бэлтгэл ажлын зардал, жагсаал зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Долдугаар сарын 10 буюу Төрийн далбааны өдөр цэргийн болон хууль сахиулахын 8500 гаруй алба хаагч ёслолын жагсаалд оролцох бол 90 гаруй зэвсэг техник буюу байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмжүүдийг оролцуулсан техникийн парад зохион байгуулахаар болжээ. Парадад Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориуллалтын тоног төхөөрөмжийг харуулна.

Мөн Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэж буй байлдааны хуягласан хүнд болон хөнгөн машинууд, дронуудыг танилцуулахаар төлөвлөсөн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 1 цаг 1 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 1 цаг 3 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 1 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 1 цаг 5 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 1 цаг 6 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 1 цаг 7 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 1 цаг 15 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 2 цаг 45 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 2 цаг 46 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 2 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 2 цаг 49 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 2 цаг 50 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 3 цаг 49 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 4 цаг 3 мин Домогт "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн тоглолт Сүхбаатарын талбайд болно 4 цаг 30 мин Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-нд болно 4 цаг 31 мин Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо 4 цаг 32 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна 4 цаг 33 мин Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт 6 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 6 цаг 20 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top