x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-д оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д оролцож байгаа мөрдөх албаны төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр, эх орныхоо аюулгүй байдал, төр, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалах, хэрэг, зөрчлийг илрүүлэн тогтоох, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгэмд шударга ёс тогтоох, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн хуульт ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг хүслээ.

Явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа.

Алба хаагч бүр иргэддээ ээлтэй, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөрдөгч хүн бол зөвхөн мөрдөгч биш, ард иргэдээ соён гэгээрүүлэгч байх учиртайг хэллээ.

Энэ өдрүүдэд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилготой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” болж байна.

Салбарын яам цаашид мөрдөн шалгах ажиллагаа нотлох баримтад суурилсан, шударга, мэргэжлийн, хүний эрхэд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна.

Мөрдөгчдийг хар тамхи, кибер гэмт хэрэг, санхүү, эдийн засгийн гэмт хэрэг, хил дамнасан онц хүнд гэмт хэрэг зэрэг чиглэлээр мэргэшүүлж, шатлан дэвшдэг, ажлын байр, албан тушаал, цалин урамшууллын зэрэглэлтэй болгох тогтолцоо бүрдүүлнэ.

Мөн мөрдөгчдийн ачааллыг бууруулах, хууль бус нөлөөлөлд автахгүй ажиллах нөхцөлийг хангах, эрхийг нь хамгаалах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дамдинжавын Цогтбаяр, Мөрдөн шалгах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Даржаагийн Энхтөр нарт Гавьяат хуульч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий ажилтан, алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 42 мин Катарын хий боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдлаа 44 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын даргатай уулзлаа 51 мин Дэлхийд ховордсон хулангийн тоо толгой эрс буурч байна 54 мин Өрхийн эмч нарыг бичиг цаасны ажлаас чөлөөлж, санхүүжилтийг нэмэгдүүллээ 55 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ 57 мин Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн хамтарсан "Гүүр" сургалт БНСУ-д болж байна 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-д оролцлоо 1 цаг 3 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо 3 цаг 14 мин ШУТИС-ийн геотехникийн инженерийн гурав дахь удаагийн төгсөгчид дипломоо гардлаа 3 цаг 14 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 16 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол 3 цаг 18 мин Аргентины шигшээ баг Австрийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 3 цаг 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 3 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан 3 цаг 21 мин МАН орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээллээ 18 цаг 32 мин Прокурорын байгууллага 464 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 19 цаг 11 мин Хүдэр, Ерөө, Орхон голууд үерлэж байгаа тул сэрэмжлүүлж байна 19 цаг 14 мин Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шинэчлэлтийн талаар мэдээллээ 19 цаг 19 мин
iИх уншсан
О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top