x

УИХ-ын 64 гишүүн Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 64 гишүүний санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Асрах үйлчилгээтэй холбоотой харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа аж. Мөн асрах үйлчилгээ шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ үеэр онцлов.

 

Хуулийн төсөл нь хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асрах үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэсэн байна.


Төсөл нь нийт 10 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, асрах үйлчилгээний хамрах хүрээг зөвхөн ахмад настангаар хязгаарлахгүйгээр өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүний хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ үзүүлэхээр зохицуулжээ. Түүнчлэн асрах үйлчилгээг өдөр тутмын ахуйн асаргаа, сэргээн засах асрах үйлчилгээ, хүний эрх болон нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар, мөн гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн үйлчилгээний хэлбэртэй байхаар зохицуусан байна.

 

Мөн төрөөс үйлчилгээ худалдан авах, татварын болон төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн дурын даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг тусгажээ. Түүнчлэн хүний эрхийг дээдлэх, асруулагчийн хүсэл, сонголтыг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, ил тод, хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зэрэг асрах үйлчилгээний суурь зарчмуудыг тусгасан аж.

Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээтэй холбоотой харилцааг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Мөн асрах үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авах боломж өргөжинө гэж төсөл санаачлагчид үзжээ.

 Уг хуулийн төсөлтэй хамт Нийгмийн халамжийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Асрах үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээллээ 6 мин Прокурорын байгууллага 464 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 45 мин Хүдэр, Ерөө, Орхон голууд үерлэж байгаа тул сэрэмжлүүлж байна 48 мин Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шинэчлэлтийн талаар мэдээллээ 53 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д очлоо 57 мин Зургаадугаар сарын 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 1 цаг 3 мин НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 1 цаг 4 мин Даншиг наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацааг сунгалаа 1 цаг 5 мин Дархан-Уул аймагт малын шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоолоо 1 цаг 5 мин УИХ-ын 64 гишүүн Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 6 мин Сэлэнгэ аймагт голууд үерийн аюултай түвшинд хүрсэн тул сэрэмжлүүллээ 3 цаг 50 мин Египетийн шигшээ баг ДАШТ-д түүхэн дэх анхны хожлоо байгууллаа 3 цаг 51 мин Австралийн эрдэмтэд илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна 3 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 53 мин 2026 оны Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулна 4 цаг 10 мин Хөвсгөл нуур, Эгийн голын сав газарт их цэвэрлэгээний аян эхэллээ 4 цаг 10 мин Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна 4 цаг 13 мин Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр 5 цаг 7 мин Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй 5 цаг 19 мин Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно 6 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ...
Top