x

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЦС-3-ын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 20-нд “ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцан, салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал зөвхөн салбарын төдийгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой асуудал болсныг онцолж, ирэх өвлийн оргил ачааллыг эрсдэлгүй давах бэлтгэлийг шуурхай хангах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Мөн нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 35 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувийг хангадаг “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг дурдаж, бүтээн байгуулалт, их засварын ажлуудыг эрчимжүүлэн өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааг хангах хүрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах, өвөлжилтийн бэлтгэл, их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэх, эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр салбарын яам, компаниудын удирдлагуудад үүрэг өглөө. Үүнтэй холбогдуулан УИХ ирэх долоо хоногт тогтоол батлахаар ажиллаж байгааг дуулгав.

Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, өвөлжилтийн бэлтгэл болон салбарын тогтвортой ажиллагааг хангахад Улсын Их Хурал шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын дарга нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөн, “Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотой түлш үйлдвэрлэл, хангамжийн бодлого, үр ашгийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр нүүрсний арвин нөөцтэй Монгол Улс түлшний түүхий эдийн импортоос хамааралтай хэвээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ, дүгнэлт хийж, дотоодын нөөц боломжид тулгуурлаж сайжрууулсан шахмал түлшээ дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, эсвэл хагас коксоо импортоор авч түлэх эсэх асуудалд шийдэл гаргаж эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Иргэдийг өвлийн улиралд найдвартай дулаан, цахилгаан эрчим хүчээр хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх нь төр, орон нутгийн байгууллагуудын хамтын үүрэг болохыг онцолж, тулгамдсан асуудал, хүндрэлүүдийг нээлттэй хэлэлцэн, шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа 1 цаг 3 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 1 цаг 3 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол 1 цаг 12 мин Хөвсгөл аймагт "Цаатан фестиваль" 22 дахь жилдээ болно 1 цаг 14 мин Боловсролын баримт бичгийг eMongolia-гаар дамжуулан цахим апостилиар баталгаажуулна 1 цаг 14 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ДЦС-3-ын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа 1 цаг 15 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо 1 цаг 16 мин Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно 1 цаг 19 мин Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top