Өнөөдөр болох үйл явдлын тойм
Олон улсын музейн, мөн ДОХ-ын эсрэг судалгаа, вакцин хөгжүүлэлтийг дэмжих өдөр тохиож байна
09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
08:30-17:30 цагт: Олон улсын музейн өдөрт зориулсан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” Үндэсний музейд болно.
09:00-13:00 цагт: Монголын Бизнесийн Зөвлөл МҮХАҮТ хамтран COP17 бага хурлын хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй МҮХАҮТ-д зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 4 сарын үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
11:00 цагт: ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулах “Алтаргана-26” их наадмын бэлтгэл болон Монголоос 1280 хүн оролцох талаар Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн Буриадуудын Холбооны гүйцэтгэх хороо, залуучуудын “Амин тоонто” холбоо хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэн ханын нуруунд хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын иргэд эсэргүүцэн, компаниудын лицензийг нь цуцлахыг шаардаж, “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагт: “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөр, “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ.
14:00 цагт: Эрүүгийн хуульд "гүтгэх" заалтыг нэмэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд, МСНЭ-ийн төлөөлөл, сэтгүүлчид санал бодол, байр сууриа солилцох уулзалт Хэвлэлийн хүрээлэнд болно.
-Монголын уран бүтээлчид Францын Канн хотод болж буй Каннын олон улсын 79 дэх удаагийн кино наадамд энэ сарын 23 хүртэл оролцож байна.
-Чойжин Ламын сүм музей энэ сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл зуны цагийн хуваарийн дагуу 09:00-18:00 цагт ажиллаж байна.
-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 8-наас зургаадугаар сарын 8 хүртэл орон нутагт хэлэлцүүлж байна.
Хилийн чанадад:
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.



