x

АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна

АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн шинэ тусламжийг Д.Трампын засаг захиргааны гадаад бодлогын ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулна гэж Төрийн департаментын тусламж хариуцсан өндөр албан тушаалтан пүрэв гарагт мэдэгджээ.

Энэхүү санхүүжилт нь өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-аас зарласан 2 тэрбум ам.долларын тусламж дээр нэмэгдэж байгаа юм. АНУ болон бусад хөгжилтэй орнууд тусламжийн зардлаа танаж байгаа энэ үед тусламжийн санхүүжилт, олголтыг илүү үр ашигтай болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой шинэ механизмын хүрээнд уг хөрөнгийг хуваарилж байна.

Уг шинэ механизмаар дамжуулан олгосон АНУ-ын тусламжийн 92 хувийг НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг хариуцсан газрын “нэн тэргүүнд анхаарах” гэж тодорхойлсон тусламж хамгийн их хэрэгцээтэй улс орнуудад үзүүлсэн гэж И.Маскийн удирдаж байсан, засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн (DOGE) хуучин ажилтан, одоо Гадаад тусламж, хүмүүнлэгийн асуудал болон шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дэд дарга Жереми Левин мэдэгджээ.

АНУ-ын тусламж "Ерөнхийлөгч Д.Трампын бодлоготой нийцсэн, мөн манай гадаад бодлогын ашиг сонирхол байгаа газрууд руу чиглэсэн" гэж тэрбээр хэлсэн байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг хариуцсан газрын дарга Том Флетчер Ж.Левинтэй хамт мэдээлэл хийх үеэрээ хэлэхдээ, санхүүжилт багасаж, дэлхий даяар 300 сая хүнд тусламж шаардлагатай байгаа энэ үед НҮБ хүмүүнлэгийн тогтолцоогоо шинэчлэхийн зэрэгцээ төвийг сахисан, шударга байх зарчмаа тууштай баримталж байна гэжээ.

Түүний мэдээлснээр, АНУ-ын сүүлчийн санхүүжилтийг зарлахаас өмнө НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг хариуцсан газар энэ онд төвлөрүүлэхээр зорьсон 23 тэрбум ам.доллароос гишүүн 65 улсаас 7.38 тэрбум ам.долларыг төвлөрүүлээд байжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 14 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 15 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 16 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 18 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 27 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 4 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 6 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 7 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 8 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 40 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 42 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 7 цаг 1 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 16 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 21 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 50 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 52 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 52 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 55 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top