x

Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг

Гэрэл зургийг shuum.mn

Бүх үеийн Төр засаг гарч ирээд л ядуурлыг бууруулнагэж зарладаг. Ард иргэд минь ядуу байна, хэрэглээний үнийн өсөлт их байна, авилга гаарч байна, шударгаёсыг бид одоохон тогтооно гэдэг. Бид ч итгэдэг. Гэвч дараа нь тэд маань яадаг вэ гэхээр хэдэн дайсан олжаваад тэдэнтэйгээ тэмцэж тоглодог. Тэр дайнаа хэвлэлээр, цахим ертөнцөөр явуулна. Тэгж тэгж ганц хоёр хурган дарга олж шонд өлгөж харуулна. “Энэ муухай дайсныг харав уу, бид барьлаа шүү дээ” гээд цовдолж үзүүлж байгаа нь тэр.

Үүнийг харсан ард түмэн хоосон ходоод нь хоржигнож байсан ч нэгхэсэгтэй сэтгэл нь амардаг. Сошиолоор ч шударга үнэнялж байгаа тухай дуусахгүй олон ангитай цуврал кинонууд хөвөрч өгнө. Араас нь залгуулаад авлигыг хэрхэн баатарлагаар ялж байгаа бүлгүүд урсгана. Өмнөх Засгийн газруудын хийж эхэлж байсан ажлуудыг зогсоогоод, өөрсдөө шударга ёсыг тогтоосон баатруудболон цахим өргөмжлөл зүүцгээн мандана. Үзэгчид алга нижигнүүлнэ. Энэ бүхний эцэст нэг юмыг огтмэддэггүй нь гайхмаар санагддаг. Тэр юу вэ гэвэл, ядуурлаас гарах гэж байгаа улс түмэн ажил хийдэггэдгийг огт мэддэггүй.

Ард түмнээ сайхан амьдруулах гэж байгаа бол үйлдвэр, зам барих ёстой, дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Уул уурхайн төслүүдээ уях биш нээж явуулж байж хөгжилд хүрнэ. Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг юм. Даанч монголчууд бид үүнийг ор тас мартсан нь гунигтай. Өнөөдрийн гол чөдөр, тээг ердөө энэ. 

Тийм ч учраас Н.Учрал Ерөнхий сайдад ард түмэндээхэрэгтэй юм хийх гэж байгаа бол шинээр уурхайнууднээ, боловсруулах үйлдвэр барь, зам тавь. Өмнөх үеийнхний барьсан мянганы зам чинь ч элэгдэж эвдрээд сөнөчихсөн байна гэж инженерүүд хэлээдбайна. 

Цахимаар боомилуулаад, цахимд таалагдах гээд түгдчээд, эргэж буцаад байдаг Ерөнхий сайд энэ улсад хэрэггүй. Бүгдийг нь ажил хийлгэ. Хөдөлмөрийн зах зээл дээр ажлын зарууд урсаад ч ирж ажил хийдэг хүн алга. Ард түмнээ ажил хийж сургацгаая. 

Сонгууль ойртохоор л улс төрөөс бөөн популизм гадагшладаг. Яаж ийгээд л халамжийн бодлогоо урдаа барих гээд улайх ч үгүй зүтгэдэг. “Тэтгэвэр нэмэж чадахгүй, тийм нөөц улсын эдийн засагт байхгүй”гэдгээ ил тод хэлж байгаа шигээ энэ улсын хөгжлийг хааж боосон, урагш алхуулдаггүй уяа болгоныг тавиул. Сөрж сур. 

Ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлсэн сайд сүүлийн арван жил гарч ирсэнгүй. Амьдрал нь ядуугийн туйлд хүрчихсэн атлаа нийтийн тээврээр явах дургүй, хашаандаа нэг нэг приус тавьчихсан, гартаа нэг нэг утас барьчихсан. Утасны цаанаас улсаараа талцаад хэрэлдээд сууж байдаг. Ийм байдал ташраар нь бүрхээд удаж байна. Улсаараа хий эргэсэн, зөвхөн ам нь ажилладаг болчихсон болохоор төмс тарьжбайгаадаа атаархаад үзэж чадахгүй. Энэ хэтрүүлэг огт биш шүү. 

Биднийг “Авьяаслаг монгол” шоу үзээд утасныхаа цаана алалцаж байх хойгуур тэр телевизийн эзэнЛ.Чинбат төмс тариад явж байдаг. МАК, Макс, Таван богд-ыг хар. МСS, Монполимет гээд бүгд ажил хийгээдзавгүй байгаа биз дээ. Харин бид цахимд тэднийг өөлж муулах, харааж зүхэх л ажил хийдэг. Яаж ийм харанхуй мунхагаар угаагдсан улс орон урагш алхах юм бэ. 

Ирэх сонгуулиар ажлын байр нэмэх бодит тооцоо судалгаатай хөтөлбөр дэвшүүлсэн, тэр нь биелэх боломжтой улс төрийн намд л саналаа өгцгөөмөөр байна. Кино сайн хийдэг, монтажаар сайн тоглодог нам одоо бидэнд хэрэггүй. Reel, video, lave-аар дагнасан худлаа гялгар улстөрчдийг бүгдийг нь унагааж амраах хэрэгтэй. Энэ улсад хэн юу хийх ёстой, тэрийгээ хийдэг болж байж урагшилна. 

Ажил хийж чаддаггүй, ажил хийж сураагүй нийгэмд л юм хийдэг хүмүүсээ чичлэх, үзэн ядах уур амьсгал түрж байдаг юм байна. 

Жишээ нь, манай улсад үйлчилгээний бизнес гэж байхгүй. Хар үгээр шууд хэлэхэд бидэнд бусдад үйлчлэх соёл гэж огт байхгүй. Гэтэл зөвхөн үйлчилгээ, аялал жуулчлалаараа төсвийн өндөр хувиа бүрдүүлдэг улс орон дэлхийд асар олон бий. Үйлчилгээний эдийн засагтай, тэр нь тэлэн хөгжиж байгаа, бүр урлаг болчихсон, сая сая жуулчдыг түүгээрээ даллан дуудаж байдаг. Харин манайд үйлчилгээний гавъяат ажилтан л дүүрэн. Сонирхолтой нь энэ цолыг дандаа дарга хийж явсан улсуудад өгдөг. Үнэхээр хөгжилтэй харагддаггүй гэж үү. 

Гэтэл гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч бэлтгэдэг бизнес байгуулаад, эзэнгүй энэ салбарт суурь тавьж яваа ганц нэгхэн компани хөл дээрээ тогтох гэж үйлээ үзэж яваа харагддаг. Татвар нь, мэргэжлийн хяналт нь, иргэд нь бүгд хавчина. 

Гэтэл орчин үеийн нийгэмд хэрэгцээ нь үүсчихсэн. Боловсон хүчин хүчин нь байхгүй байна. Бэлтгэх явц өөрөө хөрөнгө мөнгө, тэсвэр тэвчээр шаардана. 

Монгол үйлчлэгч боловсроогүй болохоор зарим нь гаднаас авч байна. Яагаад боловсроогүй гэж хэмээн зарим нь мэдэмхийрч дайрах байх. Энэ талын язгуур соёл нь өөрөө манайд байхгүй юм. Тийм болохоор хүүхэд асрагч нь айлын нялх хүүхдэд нойрны эм өгч унтуулдаг, зоддог, гэрээс нь хулгай хийдэг гэх мэт аймшигтай хэргүүд гардаг юм. Гэсэн ч бид энэ салбараа хөгжүүлэх ёстой. Элдэв элий балай юм санаачлахын оронд уг нь ийм ажлуудыг хийдэг, ийм газруудыг дэмждэг Нийгэм, хөдөлмөр хамгааллын сайд хэрэгтэй. “Алдарт аав” гэдэг шагнал бий болгох тухай ярихаас түрүүлж энэ улсыг босгохын төлөө салбар салбарт юм хийдэг хүмүүс хэрэгтэй байна. Өнөөдөр манайд сургуулийн мэргэшсэн сайн жижүүр ч алга. 

Өдөржин хэдэн зуугаараа зам дээр мөргөлдөж зодолддог мөртлөө машинаа вьетнамчуудаар засуулдаг. Хужаа оруулж ирлээ гэж хуйгаараа орилцгоодог атлаа өөрсдөө барилгаа ч, замаа ч барьж чаддаггүй. Компаниасаа хулгай хийнэ. Тоосго, цемент, шавар...гээд харсан болгоноо хулгайлна. Гэрээ хийх, гэрээнд заасан үүрэг хүлээнэ энэ тэр гэж огт мэдэхгүй. Шууд ажлаа хаяад хүүхдийн үсний найранд явцгаана. Бидэнд дүрэм журам хамаа байдаггүй. Шахаж шаардвал дуусаа...

Үнэн байгаа байдал маань ийм. Ийм дампуу байр байдлыг нь Төр засаг улам өөгшүүлэх бодлого явуулна. Архи ууж зодолдоод л группт шилжицгээдэг гэхэд хилсдэхгүй. Энэ дампуурал дунд нь жинхэнэ хүнд асуудалтай иргэд групп тогтоолгох гэж орон нутгийнхаа түшмэдүүдийн үүдийг сахин царайчилсан дараалалтай. Энэ мэтээр бүх юмных нь байр солигдсон улс орон болоод удлаа. 

Баатар хоньчин төрөхөө байгаад удсан ч, баахан хулгай хийгээд хил даваад зугтсан баатар байж л байдаг. 

Ингээд жишээ татаад байвал бидний буруу эргүүлэг тойрч баларсан явдлууд дуусахгүй. Одоо тэгээд яах ёстой вэ. Хариулт нь бүгдээрээ ажил хийж сурцгаая. Дөнгөж 50 настай иргэдээ тэтгэвэрт хуйгаар нь хөөж гаргачихаад салбарууд нь ажлаа мэддэг, бүх юм нь гарт нь орчихсон боловсон хүчнүүдээсээ салж унасан. Ийм салбар олон. Одоо бодлогын алдаануудаа засах ажил хийцгээе. Хүмүүсээ ажил хийж сургая. Хувийн хэвшлийнхнээс өдөрт хэд хэдээрээ хаалгаа барьж байгаа тухай мэдээ л ирдэг боллоо. Энэ бол Монгол Улс уруудан живж байгаагийн илрэл. 

Үндэсний статистикийн хорооноос хэдхэн хоногийн өмнө танилцуулснаар инфляц 10.1 хувьд хүрч, хоёр оронтой тоонд шилжлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгж хувиар өссөн гэсэн үг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард инфляцын түвшин 8.6 хувь байсан юм шүү.

Өнөөдөр солногосын жуулчдын бичсэн сэтгэгдлүүдийг уншаад улсаараа л хэрэлдэцгээж байна. Жишээ нь, бидний сүүлийн жилүүдэд олноороо очдог болсон Вьетнам улсын аялал жуулчлал болон үйлчилгээний салбар нь тус улсын эдийн засгийн хамгийн хурдацтай өсөж буй тулгуур баганын нэгэнд тооцогддог.

Аялал жуулчлал, үйлчилгээний салбараас олдогорлого нь 2024-2025 оны байдлаар 33-34 тэрбум ам.доллар байсан. Одоо энэ орлого нь нугаларсан биз. Тэд бол бөхийж сурсан, ажил хийж сурсан, юу хийх, ямар ашиг олох ёстойгоо мэддэг хүмүүс. Харин бид гэдийхээс өөрийг мэдэхгүй...

Хамгийн жижиг харагдавч маш их мөнгө эргэлддэг нэг салбараар жишихэд л ийм ялгаа байна.

Б.Ганчимэг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 3 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 4 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 5 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 53 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 3 цаг 55 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 3 цаг 56 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 57 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 28 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 29 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 31 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 50 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 5 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 10 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 39 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 41 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 41 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 44 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top