x

Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Зайсангийн аманд нийтийн орон сууц болон амины орон сууц олноор барьж, суурьшлын бүс болсон. Барилга байгууламж нэмэгдэж байгаа ч хүүхдүүд сурч хөгжих сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Тухайлбал, Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль нь Хүмүүн сургууль. Тус сургуульд 500 орчим хүүхэд суралцдаг бөгөөд ойр орчмын бүх хүүхдийг хамруулах боломжгүй. Иймээс Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу Зайсангийн аманд нэг сургууль, нэг цэцэрлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн Зайсангийн ам руу ордог ганц зам байдаг. Энэ замыг холбоос замтай болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Өнгөрсөн хавар сургууль, цэцэрлэг болон авто зам барих газрын чөлөөлөлтийг хийсэн. Тавдугаар сарын 30-наас өмнө сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, энэ онд ажлыг эхлүүлж, ирэх жилээс хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Мөн авто замыг энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.

Нийслэлийн Баруун бүсийн Зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Түвшинмөнх “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм. Замыг энэ оны наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 36 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 7 цаг 37 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 7 цаг 38 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 11 цаг 17 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 11 цаг 25 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 11 цаг 28 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 11 цаг 29 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 13 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 13 цаг 49 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 14 цаг 6 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 14 цаг 7 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 14 цаг 8 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 14 цаг 10 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 14 цаг 16 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 16 цаг 34 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 16 цаг 36 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 16 цаг 37 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 16 цаг 38 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 18 цаг 16 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 18 цаг 38 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top