x

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төслийн хороо хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, Мэдээлэл технологийн үндэсний парк болон холбогдох байгууллагууд хамтран "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл"-ийн зохицуулах хорооны анхдугаар хурлыг өнөөдөр /2026.05.14/ зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс"-ийг байгуулж, бүртгэлийг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлснийг дурдав.

Тэрбээр мөн Монгол Улс НҮБ-аас гаргадаг "Цахим засаглалын хөгжлийн индекс"-ээр 2024 онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдсэн сайн үзүүлэлттэй байгаа ч цаашид инновацын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн гарааны бизнесийн экосистемийг бүхэлд нь хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Хуралдаанаар ЖАЙКА олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл"-ийн зорилго, төлөвлөгөө, хамтын ажиллагааны чиглэл болон мониторингийн үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Уг төсөл нь Монгол Улсын ICT салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Арга хэмжээний үеэр ЖАЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юкигээс төслийн талаар тодрууллаа.

Тэрбээр "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар Монгол Улсад орон зайнаас үл хамааран хөгжих бүрэн боломжтой. Тиймээс энэ салбарын хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлүүдийг дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг нээх, дотоодын гарааны бизнесийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг Японы сайн жишгийг Монголд нэвтрүүлэхээр төслийг эхлүүлсэн.

Төсөл 2026-2029 онд хэрэгжиж дууссаны дараа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт төр-хувийн хэвшил-шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан хөгжлийн тогтолцоо бий болж үлдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top