x

Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч нарт гох дэгээ болдог заалтуудыг авч хаях хэрэгтэй

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Ашигт малтмалын тухай хууль болоод АН-ын талаар ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуулийг ноднин жилийн хаврын чуулганаар өргөн барина гэж байсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй л байна. Нэлээд зөрчил байгаа дуулдсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ 126 гишүүнтэй парламентад нэг хуулийг бүрэн оруулаад батлуулсан гишүүн бараг алга. Одоо Ашигт малтмалын тухай хууль дээр ч адилхан. Ер нь энэ хуулийг яаралтай оруулж батлуулах хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгө оруулагч нарт одоо гох дэгээ болоод байгаа заалтуудыг авч хаях хэрэгтэй байна. Урд талынх нь хувь эзэмшигч баяжуулах үйлдвэр барих гэхээр нэмээд зөвшөөрөл нэхдэг. Зөвшөөрөл өгөх бүрд л цаана нь жижиг оврын авлигач төрүүлээд байгаа юм. Тиймээс аль болох зөвшөөрөл төрүүлдэг механизмаас хол байх хэрэгтэй. Дээрээс нь аль болох татварын давхардалгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой. Жишээлбэл, Эрдэнэс Тавантолгой нүүрс олборлосныхоо төлөө АМНАТ төлж байгаа. Гэтэл тэр олборлосон нүүрсийг нь аваад боловсруулсных нь төлөө боловсруулах үйлдвэрээс АМНАТ аваад байдаг байж болохгүй.

-Хуулиудын уялдаа хамаарал, давхардал зэргийг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа нөхдүүд нэг их судалдаггүйгээс үүдээд нэг хуулиар нь зөвшөөрөл авахгүй, нөгөөгөөр нь авна гээд байдаг гэх юм билээ?

-Уг нь энэ парламентад чинь 126 гишүүн, туслах, зөвлөх байна.

Нэмээд УИХ-ын дэргэдэх Ажлын албууд, Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гээд зөндөө хүмүүс байгаа. Даанч шат шатандаа ажлаа муу хийгээд байна. Дээрээс дарга чиглэл өгвөл хийчихээд бусад үед ангайгаад сууж байдаг нөхдүүд их бий. Уг нь тэд л энэ хуулиудын давхардал, хийдэл, цоорхойг олж засаж залруулж байх хэрэгтэй юм.

-Ашигт малтмалын тухай хуулийг бид цаг алдалгүй баталснаар манай улсад ямар үр өгөөж өгөх гээд байгаа хэрэг вэ?

-Одоогийн хууль дээр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай, бусад гээд тус тусдаа хайгуулын лиценз өгдөг байдлыг нэг болгох хэрэгтэй. Эрэл хайгуул гэдэг чинь нэг л ажил. Өөр чиглэлээр хайгуул хийж байсан нэг компани нүүрс олсон чинь улс үнэгүй авчихдаг. Тэгснээ тэрийгээ нийслэлд өгчихсөн. Нийслэл одоо уурхайтай байж яах юм. Ийм балай байдлыг таслан зогсоох ёстой. Мөн өнгөрсөн хугацаанд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ мэтийн популистууд уул уурхайн салбарын нүд рүү хуруугаа хийсэн. Эрэл хайгуул хийх боломжийг өнөө “Урт нэрт” гэдэг хуулиараа зогсоочихсон. Дэлхийд ой дотроо алт олборлоод, түүнийгээ сайхан нөхөн сэргээчихсэн туршлага зөндөө бий. “Урт нэртэй хууль” нэрийн дор Монголын уул уурхайн салбарын хэдэн зуун компани, мянга мянган ажлын байр, олон тэрбумын хөрөнгө оруулалтыг нэг шөнийн дотор царцааж, 1300 гаруй лицензийг эргэлзээтэй байдалд оруулсан нь бодлогын хамгийн том алдаа байсан. Байгаль хамгаалах нэрээр эдийн засгаа боомилж, лиценз олгосон төр өөрөө компаниудаа хууль зүйн тодорхойгүй байдалд оруулсан. Үр дүнд нь жижиг, дунд хайгуулын компаниуд сүйрч, хөрөнгө оруулагчид Монголыг “эрсдэлтэй улс” гэж харж эхэлсэн. Байгаль хамгаалах нь зөв ч шинжлэх ухаангүй, эдийн засгийн тооцоогүй популизм улс орны хөгжлийг тэг зогсоодог хамгийн аюултай жишээ энэ байсан. Үүнээс үүссэн бүх хохирлыг Б.Бат-Эрдэнэ аварга мэтээс нэхэмжлэх хэрэгтэй. Мөн говийг усжуулах төслийн алдагдсан боломжийг ч бас түүний нөхдөөс нэхэмжлэх цаг болжээ. Нэмээд хэлэхэд улсын, орон нутгийн гэсэн маш олон тусгай хамгаалалтуудыг нэг л болгомоор байна. Нийт газар нутгийн 30 хувь нь тусгай хамгаалалтад байна гэж солиорч болохгүй. Компани хайгуул хийгээд, орд илрүүлэхээр нэг сумын ИТХ хуралдаад тусгай хамгаалалтад авчихдаг. Дээрээс нь хилийн бүсэд байгаа тэр ашигт малтмалыг хэнд өгөх гээд байгаа юм. Цаад талын улсад нь өгөх юм уу. Уг нь хамгийн түрүүлж олборлоод улс орондоо хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй.

-Тэгэхээр хил орчмын ашигт малтмалыг нэн тэргүүнд олборлох нь хэрэгтэй гэж та үзэж байна уу?

-Монголын хил дагуу орших Орос, Хятадын талд газрын тос, газрын ховор элемент, уран, нүүрс, өнгөт металл зэрэг стратегийн түүхий эдийн хайгуул, олборлолт эрчимтэй явагдаж, эдгээр улс аж үйлдвэр, өндөр технологи, батлан хамгаалах үйлдвэрлэлээ тэтгэж байна. Харин Монголын талд хилийн бүс гэсэн ерөнхий хязгаарлалтаар асар их нөөцтэй байж болзошгүй бүсүүдийг эдийн засгийн эргэлтээс бараг бүхэлд нь тусгаарлачихсан хэвээр байна. Геологийн тогтоц улс төрийн хилээр тасардаггүй. Нэг сав газрын тос, нэг тектоник бүсийн газрын ховор элемент, нэг хүдэржилтийн систем хил даван үргэлжилдэг нь геологи, геофизикийн суурь ойлголт. Өөрөөр хэлбэл, хөрш талд олборлож буй ордын үргэлжлэл Монголын талд байх магадлал маш өндөр. Гэтэл хөршүүд стратегийн эрдсээ олборлон экспортолж, технологийн ноёрхол, валютын урсгалаа нэмэгдүүлж байхад Монгол өөрийн талын баялгийг зөвхөн “болзошгүй эрсдэл” нэрээр хөдөлгөөнгүй хадгалсаар байна. Шинжлэх ухаанд суурилсан хяналттай хайгуул, орчин үеийн мониторинг, үндэсний аюулгүй байдлын ухаалаг зохицуулалтын оронд бүхэл бүтэн бүсийг хориглон царцаах нь хөгжлийн бодлого гэхээсээ илүү стратегийн идэвхгүй байдал мэт харагддаг. Энэ зуунд газрын ховор элемент, уран, газрын тос бол зөвхөн ашигт малтмал биш харин геополитик, технологи, тусгаар тогтнолын асуудал болсон шүү дээ.

-Та яриа эхлэхийн өмнө лицензийн шилжилт хөдөлгөөн царцсан гээд байсан. Энэ нь юу гэсэн үг юм, үүнээс болоод зах зээлд ямар нөлөө үүсч байна вэ?

-Хайгуулын лицензийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн том татвар төлөгчдийн газрын хяналтаар дамжуулдаг болсон зохицуулалт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын эргэлтийг эрс сааруулж байна. Үүний улмаас зарим лиценз дээр ногдуулж буй татварын үнэлгээ нь тухайн лицензийн бодит зах зээлийн өртгөөс давж, эдийн засгийн хувьд ашиггүй нөхцөл үүсгэх болсон. Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь хөрөнгө оруулалт татах, эрсдэлийг хуваалцах чөлөөт эргэлттэй санхүүгийн хэрэгсэл байдаг. Харин хэт төвлөрсөн, зах зээлийн зарчимд нийцээгүй татварын бодлого нь салбарыг царцааж, хөрөнгө оруулагчдыг шахан гаргах “клиник үхэл”-ийн нөхцөл рүү түлхэж байна. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг цацраг идэвхт, түгээмэл тархацтай, бусад гэх мэтээр хэт олон ангилж, салангид лицензийн тогтолцоо бий болгосон нь хөрөнгө оруулалт, геологийн судалгааны үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Олон улсын жишгээр хайгуул нь нэг лицензийн хүрээнд бүх төрлийн эрдсийг иж бүрэн үнэлэх боломжтой нэгдмэл тогтолцоотой байдаг. Гэтэл ураны хайгуул хийж байхад нүүрсний илрэл тогтоогдмогц лицензийг хүчингүй болгох, эсвэл өөр ангилалд шилжүүлэн хураах явдал гарч байгаа нь өмчийн эрх, хөрөнгө оруулагчийн итгэлийг ноцтой зөрчиж буй шударга бус бодлого юм. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын лицензийн тогтолцоог яаралтай нэг мөр болгох зайлшгүй шаардлагатай гэж хэлээд байгаа юм.

-Ардчилсан нам энэ жил нэлээд шинэчлэл хийсэн. Танай намын энэ шинэчлэл дээр та гишүүний хувиар юу хэлэх вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн дагуу хийсэн Ардчилсан намын шинэчлэл гэдэг бол нэгдүгээрт, нийт ҮБХ-ны гишүүний 50-иас дээш хувь нь 37-гоос доош насны хүмүүс сонгогдлоо. Хүнийхээ хувьд шинэчлэгдэж байна. Дээрээс нь хуулиар намын дотоод сонгуулиа хийж бүх зүйлээ шинэчлэх ёстой. Энэ дагуу сум, дүүрэг, аймаг, нийслэл, Төв нам гээд бүгд шинэчлэгдлээ. Сүүлийн 10-аад жил хаалттай байсан бол цонхоо нээж цус сэлбэсэн. Одоо зохион байгуулалттай холбоотой бүх ажил цэгцэрсэн. Сая намын дарга ч хэлсэн үгэндээ бид одоо бүрэн бэлэн боллоо, гадагшаа улс төр хийхэд ямар нэгэн асуудалгүй гэсэн шүү дээ. Үүнтэй би санал нэг байгаа.

-АН-ын ЕНБД-аар сонгогдсон С.Баярцогтын талаар элдэв зүйл яригдлаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг шиг зөв харьцаа байх ёстой. Тэр утгаараа төрийн болон улс төрийн туршлагатай, унаж боссон, олон жилийн санах ойтой хүн манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Энэ хүн рүү Оюу толгойн алдааг л чихээд байдаг. Гэтэл зүй нь бол тэр үед ганцхан энэ хүн байгаагүй юм аа. Оюу толгойн гэрээг хийхэд хамтарсан засаг байсан. УИХ олонхоороо дэмжсэн, тэд яах юм. Муулбал бүгдийг нь муулж, нүдвэл нүдэх хэрэгтэй. Ганцхан С.Баярцогт руу халдаагаад байх ямар ч шаардлага байхгүй. Харин нэгэнт хийгээд өгсөн гэрээг байнга засаж, сайжруулж явж чадаагүй. Сүүлийн 10 жилд засаж сайжруулсан зүйл байна уу. Тэднээс бас нэхэх ёстой шүү дээ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэр хоёр яагаад ингэтлээ муудчихсан юм бэ?

-Тэр талаар мэдэх юм алга. Хувь хүмүүсийн хоорондын л зүйл байдаг байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Cindy (149.40.50.210)
    Сайн байна уу онлайн үзэгчид, би АНУ-аас ирсэн Синди байна. Би энд нөхрөө эргүүлэн авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцах гэж байна. Би луйварчин байсан, нөхөр маань намайг хэд хэдэн удаа барьсан. Би өөрийгөө засах гэж оролдсон бөгөөд тэр болгондоо дахин дахин хуурдаг. Тэр намайг ганцааранг минь орхихоос нааш түүний миний хувьд юу гэсэн үг болохыг ойлгоогүй байх. Би түүнийг буцааж авах арга хайж эхэлсэн боловч дэлхийн олон хүмүүст харилцаагаа сэргээхэд нь тусалсан DR EDETANLEN-ийн тухай нийтлэлийг олж унштал юу ч бүтсэнгүй. Би түүнтэй холбоо тогтоосон бөгөөд нөхөр маань 48 цагийн дотор өөрийн хүчирхэг ид шидээрээ над дээр эргэж ирнэ гэж надад итгүүлж, ажилд шаардлагатай материалд доллар төлсөн. Гайхалтай нь нөхөр маань надад хайртай хэвээрээ байна гээд 2 хоноод гэртээ ирээд би дахиж хэзээ ч хуурахгүй гэж тангарагласан. DR EDETANLEN-д баярлалаа. Та түүнтэй dredetanlensolutioncente@gmail.com цахим шуудангийн хаягаар чатлах эсвэл түүний фэйсбүүк хуудсанд зочилж болно. https://www.facebook.com/Spiritual_spell_temple_1111-100570192704287
    2026 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 12 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 13 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 14 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 16 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 25 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 2 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 4 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 5 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 6 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 37 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 38 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 40 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 59 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 14 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 20 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 48 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 50 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 50 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 53 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top