x

Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын соёл иргэншлийн бэлгэдэл гэгддэг Тэнгэрийн сүмд (Тяньтань) зочиллоо.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний хамт Бээжин дэх тус түүхэн сүмийн цогцолбортой танилцжээ.

Д.Трамп, Ши Жиньпин нар өнөө өглөө болсон хоёр талын хэлэлцээний дараа Тэнгэрийн сүмийг зорьсон байна.

Хоёр улсын удирдагчид уг цогцолборын гол байгууламж болох “Арвин ургацын төлөөх залбирлын танхим”-ын өмнө хамтдаа зургаа татуулсан байна. Энэ танхимд Хятадын эзэн хаад тухайн жилийн ургац арвин байхын төлөө залбирдаг байжээ.

Аялал хэрхэн өнгөрсөн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамп "энэ бол гайхалтай газар байна" хэмээгээд "Үнэхээр гайхалтай. Хятад улс маш үзэсгэлэнтэй юм" гэж хэлсэн байна.

Газар ба тэнгэрийн зохицол

XV зуунд баригдсан Тэнгэрийн сүм бол Хятадын соёл иргэншлийн ертөнцийг үзэх үзэл, түүнд дээд эрх мэдэл ямар байр суурь эзэлдэг тухай ойлголтуудыг шингээсэн архитектурын дурсгал юм.

Сүмийн цогцолборын шулуун, өнцөгт хэлбэрүүд нь газар дэлхийг, харин дугуй хэлбэр нь тэнгэрийг бэлгэддэг. Сүмийг барьснаас хойш олон зууны турш Хятадыг захирч байсан Мин, Чин гүрний үед эзэн хаад жил бүр ургац хураалтын улирал эхлэхийн өмнө энд ирж, тэнгэрт тахил өргөж, арвин ургац гуйн залбирдаг байжээ.

Эдгээр ёслол нь эзэн хааныг газар, тэнгэрийн хоорондох зуучлагч, сансар огторгуйн зохицлыг сахигч болгодог байв. Хэрэв эзэн хаан энэхүү зохицлыг хадгалахаа больчихвол тэнгэрийн ивээл түүнээс нүүр буруулж, эрх мэдлээ алддаг гэж үздэг байжээ.

Дэлхий дахины байдал ээдрээтэй болж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Д.Трампын айлчлалд зориулан Тэнгэрийн сүмийг сонгосон нь Хятадын талаас "Хоёр их гүрэн дэлхий дахины энх тайвны төлөө хамтран ажиллах ёстой" гэсэн дохиог илгээж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Бээжин хотын төвд зүүн өмнөд хэсэгт орших ил музей болох уг сүмийн цогцолборыг Д.Трампын айлчлалын өмнөх өдөр олон нийтэд хаажээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын төлөөлөлтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 1 цаг 6 мин Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо 1 цаг 6 мин 10 орны 2000 орчим тамирчин оролцож буй "Дартс фестиваль" эхэллээ 1 цаг 31 мин Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төслийн хороо хуралдлаа 1 цаг 32 мин Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина 1 цаг 33 мин Есдүгээр сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно 2 цаг 39 мин “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 4 цаг 24 мин Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 4 цаг 29 мин Бурхан шашны их сургуулийн дэргэдэх 112 дугаар сургууль шинэ барилгатай боллоо 4 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа 4 цаг 34 мин Отгонтэнгэр уулын тахилгад оролцох иргэдэд байгаль хамгаалах журам мөрдөхийг анхаарууллаа 4 цаг 35 мин НЗДТГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан "Хүүхэд хөгжлийн өрөө" ашиглалтад орлоо 4 цаг 37 мин "Улаанбаатар марафон 2026" гүйлтэд оролцогчдод зориулсан зөвлөгөө 4 цаг 38 мин “Монголын төмөр зам” ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай гаргалаа 6 цаг 54 мин Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран ажиллана 6 цаг 57 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 58 мин Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд хэлэлцээ хийж байна 6 цаг 59 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг орон нутагт хэлэлцүүлж байна 6 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 0 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ... Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэ...
Top