x

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан “Хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол Улсад айлчилсанд талархаж байна. Монгол Улс, Вьетнам Улс, тэр дундаа Улаанбаатар, Ханой хотуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд боловсрол, багш солилцоо, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлд өргөжсөөр байна. Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая орчим иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Түүнчлэн их, дээд сургуулийн 95 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 75 хувь нь нийслэлд төвлөрдөг бөгөөд улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд бусад хотуудын адил хотжилтын эхэн үед тулгардаг агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг сорилтуудтай нүүр тулаад явж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг учраас өвөл, зуны улиралд температурын зөрүү их гардаг, бүтээн байгуулалтын хугацаа бага байдаг. Иймээс цаашид иргэдэд ээлтэй, ногоон хотыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг илүү сайхан хот болгож хөгжүүлэхэд Ханой хоттой аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарт болон хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга Фунг Ти Хонг Ха “Улаанбаатар хотын удирдлагууд та бүхэн биднийг халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Улаанбаатар, Ханой хотууд өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Манай хоёр хот ялгаатай атлаа ижил төстэй асуудлуудтай. Тухайлбал, Ханой хот найман сая гаруй хүн амтай, газар нутаг харьцангуй бага бол Улаанбаатар хот гурван сая орчим хүн амтай, газар нутаг томтой. Иймээс агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага солилцож, сайн жишгээ хуваалцахад бэлэн байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 22 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 23 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 24 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 26 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 12 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 14 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 15 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 16 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 48 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 50 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 7 цаг 9 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 24 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 29 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 58 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 9 цаг 0 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 9 цаг 0 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 9 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 3 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top