x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна.

Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

Сонгинохайрхан дүүрэг Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Эрүүл монгол хүн", "Илгээлт-2100" зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байгааг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хэллээ.

Бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Цаашид хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлагатай, эв нэгдэлтэй байх нь улс орны хөгжлийн үндэс суурь гэдгийг хэлж, үүний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Сонгинохайрхан дүүрэг 340 гаруй мянган иргэнтэй бөгөөд энэ нь нийслэлийн нийт хүн амын 23 хувь гэсэн үг юм.

Дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Энэ бүхний үр дүнд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрчээ.

"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 86 хүүхэд гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байна.

"Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд нэг үйлдвэр ашиглалтад орсон бол 20 хоршоо мах, сүү, цагаан идээ боловсруулах, үржлийн мал бойжуулах, бордох, мах нийлүүлэхээр зээлд хамрагджээ.

Мөн өвлийн хүлэмж, газар тариалан эрхэлдэг 6 аж ахуйн нэгж 750 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч хүчин чадлаа нэмээд байна.

Малчин өрх болон фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэнээр 407 малчин, мал бүхий өрхүүд 4,4 тн сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж, 4,4 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүрэг 170 гаруй мянган мод тарьж ургуулсны зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэг орчмын 38 га газарт ойн зурвас байгуулсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Тухайлбал, "Хавдар судлалын үндэсний II төв"-ийн бүтээн байгуулалт эхэлж, "Баянхошуу дэд төв"-ийн ажил дууссан бол "Толгойт дэд төв-ийнх 60 хувьтай, зургаан хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийн, барилгажуулж байна. Өнгөрсөн онд гэхэд л 185 газрыг чөлөөлөн үерийн далан, цэцэрлэг, сургууль шинээр барьжээ.

Усан спорт сургалтын хоёр төв, хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, Жишиг нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн амбулатори, "Эрүүл үрс" төв-ийг ашиглалтад оруулсан байна.

Дүүрэг цаашид төвлөрөл, замын түгжрэл багасаж, агаарын бохирдол бууран, иргэдийн амьдрах орчин сайжирсан. Цаашид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулан, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, "20 минутын хот" бодлогын хүрээнд олон төвт дүүрэг болохыг зорьж байгаа тухай дүүргийн удирдлага ярилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн "Очир инвест" ХХК-ийн захирал, хүний их эмч Цэдэнгийн Очирдуламд Хүний гавьяат эмч, "Автобус гуравдугаар бааз"-ын ахмад жолооч Шаравын Төмөр-Очир, "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хяналтын албаны ахмад ажилтан Батсүрэнгийн Сүрэнхорлоод Гавьяат тээвэрчин, "Промон трейд" ХХК-ийн ерөнхий захирал Нямдэлэгийн Оюунбатад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Аюушийн Тийтаад Гавьяат багш, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Долгорын Төмөрбаатарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 29 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 6 цаг 30 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 6 цаг 31 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 10 цаг 10 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 10 цаг 18 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 10 цаг 21 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 10 цаг 22 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 12 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 12 цаг 42 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 12 цаг 59 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 0 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 13 цаг 1 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 13 цаг 3 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 13 цаг 9 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 15 цаг 27 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 15 цаг 29 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 15 цаг 30 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 15 цаг 31 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 17 цаг 9 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 17 цаг 31 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top