x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байна.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг хэллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.        

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд  боловсролын салбарт бодит үр нөлөө үзүүлж байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.

2023 онд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Ерөнхийлөгч ивээл дороо Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. Мөн эх орондоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний дүнд хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

“Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдэд зөв хооллох, эрүүл мэнд, зөв дадал, чадвар төлөвшүүлэхийг давхар зорьдог.

Дунд сургуулиуд “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн шилжсэн бөгөөд энэ хичээлийн жилээс “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр эрчимжсэн нь дээрх хоёр хөдөлгөөний үр дүн төдийгүй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болжээ.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүхийн багш нарын Их хурал, улсын зөвлөгөөн болсон бол монгол хэлний багш нар зөвлөгөөнөө хийж, ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц, шийдлээ хэлэлцэнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр хүүхдүүд байгаль орчноо хайрлах, хамгаалахад суралцаж, багш, ажилтнууд жил бүр сурагчидтайгаа хамт мод тарьж, арчилж, ургуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг нүхэн жорлонгоос салгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний дүнд 764 цэцэрлэг, сургууль, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна.

Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш, бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие, сэтгэл, оюуны тамиртай иргэн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах юм.

Мөн багшийн хөгжил, нэр хүнд, нийгмийн баталгааг нь цогцоор нь дэмжих зорилгоор  “Багшийн 3 тулгуурт бодлого” хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн багшийн ажлын ачааллыг бууруулах, хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэх, хүртээмжтэй цахим боловсролыг хөгжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 болон 17 дугаар сургуулийн ахмад багш Жамбын Бааст, Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал Мишигдоржийн Туулсайхан нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Cindy (149.40.50.210)
    Сайн байна уу онлайн үзэгчид, би АНУ-аас ирсэн Синди байна. Би энд нөхрөө эргүүлэн авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцах гэж байна. Би луйварчин байсан, нөхөр маань намайг хэд хэдэн удаа барьсан. Би өөрийгөө засах гэж оролдсон бөгөөд тэр болгондоо дахин дахин хуурдаг. Тэр намайг ганцааранг минь орхихоос нааш түүний миний хувьд юу гэсэн үг болохыг ойлгоогүй байх. Би түүнийг буцааж авах арга хайж эхэлсэн боловч дэлхийн олон хүмүүст харилцаагаа сэргээхэд нь тусалсан DR EDETANLEN-ийн тухай нийтлэлийг олж унштал юу ч бүтсэнгүй. Би түүнтэй холбоо тогтоосон бөгөөд нөхөр маань 48 цагийн дотор өөрийн хүчирхэг ид шидээрээ над дээр эргэж ирнэ гэж надад итгүүлж, ажилд шаардлагатай материалд доллар төлсөн. Гайхалтай нь нөхөр маань надад хайртай хэвээрээ байна гээд 2 хоноод гэртээ ирээд би дахиж хэзээ ч хуурахгүй гэж тангарагласан. DR EDETANLEN-д баярлалаа. Та түүнтэй dredetanlensolutioncente@gmail.com цахим шуудангийн хаягаар чатлах эсвэл түүний фэйсбүүк хуудсанд зочилж болно. https://www.facebook.com/Spiritual_spell_temple_1111-100570192704287
    2026 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 27 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 7 цаг 28 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 7 цаг 29 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 11 цаг 8 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 11 цаг 16 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 11 цаг 19 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 11 цаг 20 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 13 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 13 цаг 40 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 57 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 58 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 13 цаг 59 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 14 цаг 1 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 14 цаг 7 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 16 цаг 25 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 16 цаг 27 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 16 цаг 28 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 16 цаг 29 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 18 цаг 7 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 18 цаг 29 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top