x

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу "Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд"-ийг хуульд заасан хугацаанд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг ЗГХА – Соёл, урлагийн газраас нийслэл, 21 аймгийн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлснээр нийслэл, орон нутагт "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" өнөөдрөөс эхэлж байна.

Ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, ном унших соёлыг бүх насны иргэдэд төлөвшүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ийг Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17) монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн санал санаачилгыг өрнүүлж, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая" уриатайгаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатайгаар 2026 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус баярын үйл ажиллагааг Нийслэлийн Соёл, урлагийн газар, 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас нийслэл, орон нутгийн соёл, боловсролын төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор иргэд, олон нийтэд чиглэсэн соёл, урлаг, боловсролын олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ээр жил бүр давхардсан тоогоор 370 гаруй арга хэмжээг зохион байгуулж нийт 110 мянга гаруй иргэд хамрагддаг бөгөөд бүх нийтийн уншлагыг дэмжих, соёлын баримтат өв санг арвижуулах, үндэсний бичиг, өв соёлыг хүүхэд залуучууд, ард иргэдэд таниулан сурталчлах, ном хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, нийгмийг соён гэгээрүүлэх үндэсний хэмжээний уламжлалт баяр болон өргөжин тэлж байна.

Тус баярыг нийслэлд Д.Сүхбаатарын талбайд 2026 оны тавдугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн Соёл, урлагийн газар, "Номын соёлт ертөнц" ТББ хамтран уламжлал ёсоор 39 дэх удаагийн "Номын баяр"-ыг зохион байгуулах бол 21 аймагт тавдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд аймаг, сумдын төв талбайдаа нэгдсэн байдлаар зохион байгуулна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 5 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 6 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 7 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 9 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 55 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 57 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 58 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 59 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 30 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 31 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 33 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 52 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 7 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 12 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 41 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 43 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 43 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 46 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top