x

Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармаг орчмын суурьшил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Маш олон том хотхон, хороолол баригдсан боловч барилгын компаниуд зам, сургууль, цэцэрлэг зэрэг суурь асуудлаа шийдээгүй. Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн зарим байршилд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар чөлөөлөөд байна. Хүүхдүүдийг амьдарч буй орчиндоо, хороололдоо эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор бид сургуулиудыг төлөвлөөд байна. Тухайлбал энэ жил 23 дугаар хороонд нэг сургуулийг ашиглалтад оруулах гэж байна. Мөн шинэ гүүрний хажууд сургууль ашиглалтад оруулна. Цаашид бид хүн амын суурьшилд үндэслэн аль байршилд сургууль, цэцэрлэг нэмэх талаар тооцож, нэмнэ. Авто замын тухайд энэ жил нийслэл, дүүрэг, замын сангийн хөрөнгөөр ХУД-ийн хэмжээнд авто замын нийт 23 төсөл хэрэгжүүлнэ. Замын нийт урт 36.8 км байх юм. Хамгийн чухал хэрэглээний усны шугамыг стандартын дагуу тавиагүйгээс болж олон иргэд хохирч байна. Өнгөрсөн жил нийслэлээс Яармагийн гол магистрал шугамыг шинэчилж, барилга барьсан компаниудад салбар шугамуудаа мөн шинэчил гэдэг шаардлага тавьсан боловч шинэчлэхгүй байна. Иргэд зэвтэй усны асуудлаар маш их хүсэлт, шаардлага тавьдаг. Тиймээс энэ жил нийслэлээс төсөв гаргаж, салбар шугамуудыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 33 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 34 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 35 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 23 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 25 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 26 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 27 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 58 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 59 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 1 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 20 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 35 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 41 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 9 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 11 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 11 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 14 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top