x

Жафар Панахи Каннын кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” хүртлээ

Каннын олон улсын 78 дахь удаагийн кино наадамд Ираны нэрт найруулагч Жафар Панахи-гийн бүтээл “Энэ бол зүгээр л осол байсан” (Yek tasadef sadeh) нэртэй драм кино үндсэн уралдаант хэсгийн шилдэг бүрэн хэмжээний кино-гоор шалгарч, “Алтан далдуу модны мөчир” шагналын эзэн болжээ. Шагналыг бямба гарагт болсон хаалтын ёслолын үеэр гардуулсан байна.

Жафар Панахи өмнө нь ч Каннын кино наадмаас шагнал хүртэж байсан туршлагатай. Тэрээр:

  • 1995 онд “Цагаан бөмбөлөг” (Khers nist) киногоор “Алтан камер” шагнал

  • 2018 онд “Гурван царай” (Se rokh) киногоор шилдэг зохиолын шагнал

  • 2022 онд “Баавгай байхгүй” (Khers nist) киногоор шүүгчдийн тусгай шагнал хүртэж байсан.

Гран-при шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Норвегийн найруулагч Йоаким Триер-ийн инээдмийн драм жанрын “Сэтгэл хөдлөлийн үнэ цэн” (Affeksjonsverdi) кино хүртсэн бол шүүгчдийн шагналыг Франц-Испанийн Оливер Лашетийн “Сират”, Германы Маша Шилинскийн “Нарыг ажиглахуй” бүтээлүүд хуваан хүртжээ.

Жүжигчдийн төрлөөр:

  • Шилдэг эрэгтэй дүр: Вагнер Мура (“Нууц агент” – Бразил)

  • Шилдэг эмэгтэй дүр: Надия Меллити (“Бяцхан Дерниер” – Афсиа Эрзигийн бүтээл)

Бусад гол шагналууд:

  • Шилдэг найруулагч: Клебер Мендонсу Фильо (“Нууц агент” – Бразил)

  • Шилдэг зохиол: “Залуу ээжүүд” – Жан-Пьер, Люк Дарденн (Бельги)

  • Шилдэг богино хэмжээний кино: “Чамайг үхсэнд би баяртай байна” – Тауфик Бархом

  • “Алтан камер”: Хасан Хади (“Ерөнхийлөгчийн бялуу” – Ирак)

  • Шүүгчдийн тусгай шагнал: Би Ган (“Дахин төрсөн нь” – Хятад)

Хаалтын өдөр Францын зүүн өмнөд хэсэгт цахилгаан эрчим хүч тасалдсанаар кино наадам түр зогссон ч цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар үйл ажиллагааг үргэлжлүүлсэн байна. RTE компанийн мэдээлснээр 160 мянга гаруй өрх цахилгаангүй болсон ба хэргийг зориуд тасалсан байж болзошгүй хэмээн эрх бүхий байгууллагууд шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: France 2

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй 7 цаг 41 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна 9 цаг 50 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 9 цаг 51 мин “Бүтээмж ба Инновац-UB 2025” форум төрийн албаны бүтээлч туршлагыг хуваалцаж байна 9 цаг 52 мин Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно 9 цаг 53 мин Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв 9 цаг 54 мин 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарь гарлаа 9 цаг 55 мин Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо 9 цаг 56 мин Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов 9 цаг 57 мин Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт эхэллээ 9 цаг 58 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна 9 цаг 58 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ 9 цаг 59 мин Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ 10 цаг 1 мин “Найдвар түгээе” ТББ Увс аймгийн 100 жилийн ойд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав 13 цаг 11 мин Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ 13 цаг 12 мин Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 13 цаг 13 мин Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо 13 цаг 15 мин Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ 13 цаг 18 мин Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ 13 цаг 19 мин ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 20 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Үнэлгээний үнэлгээ Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top