Монголын хүүхдийн спортын зуны наймдугаар наадам өнөөдрөөс албан ёсоор эхэлж, орон даяар шилдэг тамирчид нийслэлд цуглаад байна. Энэ удаагийн наадмын шигшээ шатанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 6120 өсвөрийн тамирчин оролцож, 9-17 насны ангиллаар нийт 31 спортын төрөлд ур чадвараа сорин, 271 багц медалийн төлөө өрсөлдөхөөр болоод байна.
Наадмын хүрээнд диф даамын тэмцээн ид үргэлжилж байгаа бөгөөд энэ төрөлд Сүхбаатар дүүргээс 14, Орхон аймгаас 2, Төв аймгаас 1 буюу нийт 17 тамирчин оролцож байна. Оролцогч хүүхдүүд зөвхөн биеийн хүч бус сэтгэлгээний хурд, оюуны авхаалж самбаагаараа өрсөлдөж байгаагаараа онцлог юм.
Энэхүү наадам нь Монголын ирээдүйн спортын суурийг тавих, авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх, улс орны спортын хөгжлийг дэмжих зорилготой томоохон арга хэмжээ болоод байна.
Эх сурвалж: Монголын хүүхдийн спортын наадмын зохион байгуулах хороо