x

Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв

2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд нийт 60 автомашинаар техник хангалтын парк шинэчлэл хийж байгаа бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд Батлан хамгаалах яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimny” маркийн 18 автомашин хүлээлгэн өглөө. Энэ нь сүүлийн арван гаруй жилийн хугацаанд техникийн шинэчлэл огт хийгдээгүй байсан салбарт хийгдэж буй томоохон ахиц юм.

Парк шинэчлэлийн хүрээнд гуравдугаар сард энхийг сахиулагчдын техник хэрэгслийг 22 автомашинаар, тавдугаар сарын 26-нд “Ниссан Навара” маркийн 20 автомашинаар тус тус шинэчлэн, цэргийн ангиудын төлөөлөлд гардуулжээ. Ийнхүү 60 автомашинаар хангаж, салбарын техникийн бэлэн байдлыг эрс сайжруулсан байна.

Батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд зөвхөн техник шинэчлэл бус, хүний нөөцийн хөгжлийг ч анхаарч буйг онцолж болох юм. Тухайлбал, 20 жилийн дараа “албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн баталсан бол, хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн боловсруулжээ.

Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хугацаат цэргүүд цэргийн мэдлэгийн зэрэгцээ англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг эзэмшиж, жолооны үнэмлэхтэй халагдах боломж бүрдсэн. Мөн арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч зэрэг эрэлттэй мэргэжлээр сургалт авч, мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой болсон нь нийгэмд шилжих бэлтгэлийг хангах алхам болж байна.

Түүнчлэн цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчилж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, урамшуулах шинэ тогтолцоог бий болгосон. Шалгуур хангасан алба хаагчид нэгдүгээр зэрэгт 20 хувь, хоёрдугаар зэрэгт 15 хувь, гуравдугаар зэрэгт 10 хувь нэмэгдэл авах боломжтой болсон нь цэргийн албаны нэр хүнд, үр өгөөжийг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй 8 цаг 2 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна 10 цаг 11 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 10 цаг 12 мин “Бүтээмж ба Инновац-UB 2025” форум төрийн албаны бүтээлч туршлагыг хуваалцаж байна 10 цаг 13 мин Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно 10 цаг 14 мин Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв 10 цаг 14 мин 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарь гарлаа 10 цаг 15 мин Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо 10 цаг 17 мин Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов 10 цаг 17 мин Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт эхэллээ 10 цаг 18 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна 10 цаг 19 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ 10 цаг 20 мин Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ 10 цаг 21 мин “Найдвар түгээе” ТББ Увс аймгийн 100 жилийн ойд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав 13 цаг 32 мин Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ 13 цаг 33 мин Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 13 цаг 34 мин Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо 13 цаг 36 мин Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ 13 цаг 39 мин Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ 13 цаг 40 мин ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 41 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Үнэлгээний үнэлгээ Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top