x

Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинээр байгуулагдах Хүннү хотын бүтээн байгуулалтын хүрээнд тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах асуудлаар барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Одоогийн байдлаар Монгол Улс барилгын материалынхаа 70 хувийг импортоор авдаг бөгөөд 2025-2028 онд нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор энэ хэрэгцээ хоёр дахин, зарим тохиолдолд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал зэрэг эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нөхцөл байдлыг харгалзан, Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөлтэй хамтран Хүннү хотод барилгын материалын логистикийн төв байгуулах асуудлаар хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахаар зорьж байна.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр уулзалтын үеэр хэлэхдээ:
“Хүннү хотын үндсэн чиг үүргийн нэг нь тээвэр логистикийн төвийг байгуулах. Энэ хүрээнд Багахангай–Хүннү хотын чиглэлийн салбар төмөр замын ажил нэг сарын өмнөөс эхэлсэн. Цаашид барилгын материалын нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөж, бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг өргөнөөр оролцуулах шаардлагатай” гэж онцоллоо.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулж буй анхны дагуул хот болох Хүннү хотын хөгжлийн төлөвлөлт нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, барилгын нийлүүлэлтийн өртгийг бууруулах, логистикийн оновчтой сүлжээ байгуулах зэрэг олон талын үр өгөөжтэй гэж салбарын төлөөллүүд дүгнэж байна.

Эх сурвалж: НЗДТГ, Хүннү хотын Захирагчийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй 8 цаг 1 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна 10 цаг 10 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 10 цаг 11 мин “Бүтээмж ба Инновац-UB 2025” форум төрийн албаны бүтээлч туршлагыг хуваалцаж байна 10 цаг 12 мин Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно 10 цаг 13 мин Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв 10 цаг 14 мин 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарь гарлаа 10 цаг 15 мин Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо 10 цаг 16 мин Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов 10 цаг 17 мин Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт эхэллээ 10 цаг 18 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна 10 цаг 19 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ 10 цаг 19 мин Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ 10 цаг 21 мин “Найдвар түгээе” ТББ Увс аймгийн 100 жилийн ойд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав 13 цаг 31 мин Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ 13 цаг 32 мин Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 13 цаг 33 мин Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо 13 цаг 35 мин Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ 13 цаг 39 мин Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ 13 цаг 39 мин ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Үнэлгээний үнэлгээ Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top