x

АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй

МАН-ын ээлжит бус Бага хурал хуралдаж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай тогтоол баталснаас хойш зургаа хоног өнгөрөв. АН Засгийн газраас хөөгдөх болсон шалтгаан нь МАН-ын Бага хурлын гишүүдийн тодорхойлсноор “УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд гэрээ зөрчсөн” буюу Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан явдал байлаа. Өмнө хэлсэнчлэн хамтарсан Засгийн газрын гэрээнд УИХ-ын нэг ч гишүүн гарын үсэг зураагүй, мөн гэрээгээр гишүүдэд ямар нэг үүрэг хүлээлгээгүй. Тиймээс АН-ын дарга Л.Гантөмөр МАН-ын Бага хурлын энэ шийдвэрийг “гүтгэлэг” хэмээн нэрлэв. Гэсэн хэдий ч нэгэнт Засгийн газарт урьсан нам нь “айлд гийчин ирэх ирэх сайхан, явах бүр сайхан” гэдэг шийдвэр гаргасан учир түүнд эргэж буцах зам байхгүй. Тиймээс хамтарсан Засгийн газар огцорч байгаад хамтын хариуцлага хүлээж, намын даргаа өгнө гэдгээ мэдэгдсэн.

Харин хамтралын нөгөө тал болох МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын индэр дээрээс зарласан “огцрох” өргөдлөө өгдөггүй ээ. Өргөдлөө нэг мөр өгчихвөл уг нь ажил явчих гээд байдаг. Парламент өргөдлийг нь хүлээж аваад, Ерөнхий сайдыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилоод дараачийн Засгийн газрыг байгуулах ажилдаа орох ёстой. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм чөлөө өгөхгүй нь бололтой.

Өргөдлөө өгөхгүй гэдийсэн шалтгааныг өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр янз бүрээр тайлбарлав. Эхлээд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг эчнээгээр тодруулав, тэднийх нь эсрэг бөөн дургүйцэл. Дараа нь Ерөнхий сайд тахимаа өгөхийн тулд өөрийн үеэл Х.Нямбаатарыг дараачийн Ерөнхий сайдад зүтгүүлж, мөн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хамтдаа зурах, өөрийн хүмүүсийг томилуулахаар нам дотроо наймаалцаж яваа тухай мэдээ гарав. Үнэн, худал нь тодорхойгүй. Ерөнхий сайд өргөдлөө өгч, парламентаар асуудлаа шийдүүлсний дараа тодорхой болно.

Харин биднийг ийнхүү “чулуу хөөж” явах зуурт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “хөзрийн ноён”-ыг бараг л зарлачих шиг боллоо. УИХ дахь АН-ын бүлгээс “Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй” гэдэг шаардлагаар АН-ын 42 гишүүн гарын үсэг цуглуулсан тухай мэдэгджээ. Энэ үг нь хэдхэн хоногийн өмнө “Үндсэн хуулийг өөрчлөхгүй, Ерөнхийлөгч энэ байр суурь дээрээ байгаа” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгчийн институц, ЕТГ-ын мэдэгдлийн шууд эсрэг чиглэж байгааг ойлгох биз. Товчхондоо Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг дахин сонгодог болох, эсвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр одоогийн Ерөнхийлөгчийг “уснаас хуурай гаргах” хоёр замын голд МАН-ын гол тохиролцоо явж байгаа гэдгийг Х.Тэмүүжин гишүүн тов тодорхой хэлжээ. Үүгээр Л.Оюун-Эрдэнийн ч гэсэн эрх ашиг хамгаалагдана.

Хамгийн түрүүнд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөх үү, үгүй юу? Өглөө гэхэд түүний нэр дээр явагдаж байгаа хуулийн байгууллагын ажиллагааг яаж дуусгах вэ? Гэх мэтчилэн. Товчхон хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өргөдлөө өгөхгүй удсанаар гэрийн зовлонгоо намын зовлон, намын зовлонгоо төрийн зовлон болгож дууслаа. Бүр Монгол Улс парламентын засаглалтай байх эсэх тухай заналхийлэл яригдаж байна.

Х.Тэмүүжиний үгний үзүүрт өлгөгдсөн өөр нэг асуудал бол УИХ-ын нэгдүгээр тойрогт болох нөхөн сонгууль. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг авилгын гэмт хэрэгт буруутган шүүхээс ял оноосон. Уг асуудлаар Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан учраас бид өнөөдөр түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй. Гэвч “гэмт хэрэг үйлдсэн” талаар шүүхийн тогтоол гарчихаад байхад энэ хүн өнөөдрийг хүртэл УИХ-ын танхимд сууж байгаа нь өөрөө оньсого. Тэгвэл энэ үүд хаалга хэнд зориулагдсан талаар гишүүн Х.Тэмүүжин өөрийн хувилбарыг дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших МАН-ын дараачийн хүн парламентын гадна байна гэж.

Энэ бол 2024 оны сонгуульд тус тойргоос нэр дэвшээд ялагдсан УИХ-ын дарга асан, одоогийн ЕТГ-ын газрын дарга Г.Занданшатарын тухай юм. Бүр шүүхийн шийдвэр гарсны дараачаас эхлээд орон гарсан тойрогт МАН-аас хэн нэр дэвших тухай төлөг, таамгууд явж ирсэн. Хамгийн түрүүнд нэр нь гозойсон нэр бол Г.Занданшатар.

Тэгэхээр энэ бол “Үндсэн хуулийг өөрчлөх”-ийн нөгөө талд зогсч байгаа “одоогийн Ерөнхийлөгчийг ухахгүй байх” зохицуулалтын нэг хэсэг юм. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийг дахин сонгодог болчихвол манайх шууд Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал руу явна гэсэн үг. Тиймээс ч унаж буй талаас “Оюун-Эрдэнэ огцорвол тогтолцооны өөрчлөлт рүү явна шүү” гэдэг сүрдүүлгийг маш хүчтэй хийж байна. Ерөнхий сайдыг огцруулах нь чухал биш, парламентын тогтолцоогоо хамгаалж үлдэх нь чухал шүү гэж.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн зовлонг МАН-ын зовлон, МАН-ын зовлонг төрийн зовлон болгохгүйн тулд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын 42 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Тэгж байж МАН дотор үүсээд байгаа энэ “хар нүх”-ийг битүүлэх, парламентын тогтолцоогоо хамгаалж үлдэх боломжтой болно. МАН гэрээгээ зөрчиж, АН-ыг засгаас хөөх шийдвэр гаргаснаар Хамтарсан Засгийн газрын потенциаль нэгэнт дууссан. Удсаныг хожсонд тооцдоггүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (94.242.50.56)

  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах

iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 36 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 38 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 39 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 41 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 43 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 44 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 48 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 0 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 0 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 1 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 3 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 5 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 21 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 23 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 24 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 31 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 33 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 1 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top