x

Үнэлгээний үнэлгээ

2025.05.26.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар "Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлыг Шангри-Ла-д зохион байгуулжээ. Хорвоо дээр бүх юм хэлхээ хамааралтай, хаа холын Трампын тарифаас монголын төсөв чичирч, цөлжилт ба эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй, тэглээ гээд бөөн зардал чирэгдэл болж гадаад дотоодоос зочид урьж ийм сэдвээр хуралдах хэрэг байсан уу? Дэд сэдвүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого, хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт, эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга зэрэг болно. Монголд үүнээс чухал цаг зав, хөрөнгө мөнгөө зарах асуудал алга уу гэж асуумаар санагдавч "жендерийн мэдрэмжгүй" гэсэн хэрэг түвэгт орооцолдож мэдэх тул ингэсхийгээд зогсож өөр жишээ авья.

5-р сарын дундуур Төрийн ордон "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс" нэртэй үндэсний чуулгантай байв. Хэвлэлийн мэдээнд "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өрнөж байна" гэжээ.

"Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс" гэсэн нэрийг задалж харья. Манай хөгжлийг үнэлж барих нь хэрэгтэй ч байж магадагүй. Яг үнэндээ үнэлж ядаад байх юмгүй, эргэн тойрноо харахад л хангалттай. Гэтэл үгүй ажээ. Үнэлэх үнэлэхдээ хөгжлийг биш, хөгжлийн бодлогыг үнэлэх болоод явчихав. За яахав бодлого бас чухал, түүнийг үнэлбэл бидний буруу зөв бодож байгааг хэлээд өгөх юм байна гэтэл бас үгүй, хөгжлийн бодлогын үнэлгээ гээд задарсан байна. Нэгэнт үнэлсэн юм чинь энэ хавьд тоормослох ёстой байтал хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхи гээд цааш хурдлах нь тэр. Дүгнэвээс Монгол Улсын хөгжлийг биш, хөгжлийн бодлогыг ч биш, бүр бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадавхыг уу гэвэл бас биш, харин тэр бодлогыг үнэлэх чадавхийг индекс нэрээр үнэлж тогтоосон болж таарав. Үнэлгээний үнэлгээ юм болов уу даа.

Бас болоогүй, Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм хэмээн бөөн баяр. Тэгвэл үнэлгээний чадавхаа үнэлж чадаагүй хоцрогдож яваа хөөрхий тэр Азийн улсууд биднээс түрүүлж урагшаа суга хөгжсөн шалтгаан юу бол? Энэ мэт хэрэгтэй хэрэггүй судалгаанд хүн хүч, ядуу төсөв мөнгөө үрдэггүй учраас биш биз?

Цаашдаа ийм судалгаанууд зогсолтгүй үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” талаар оржээ. Тэгэхээр та биднийг цогц систем, хэрэгжилтийн үнэлгээ гээд аймаар их ажил хүлээж байгаа. Хөгжиж барих цаг зав гарах уу?. Мөн энэ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канадын нэгэн байгуулллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Тэгш шударга ёсыг хүн бүрт" төслийн уулзалт, хэлэлцүүлэг болжээ. Төслийг гурван жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн ба үр дүнд нь иргэд шүүхийг маш сайн мэддэг болсон гэнэ. Тэгсэн мөртлөө төслийг дахиад таван жилээр сунгасан байх юм.

5-р сарын 16-ны өдөр бас л Төрийн ордонд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран “Үр дүнд суурилсан төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. . Миний мэдэхийн 2010 оноос хойш ийм нэртэй олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, тоосго шиг зузаан номууд орчуулагдаж, залхмаар олон хурал семинар болж, хаа сайгүй газар, хэлтсүүд байгуулагдсан. Бүрдэж дуусах болоогүй юу? Хэд хоногийн өмнө Хөгжлийн банк олон улсын жишигт нийцсэн шинэчлэлээ танилцуулж, “Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгуулжээ. Өмнө цацсан их наядын зээлүүдээ хэрхэн төлүүлж, одоо тийм балай зээлүүд олгохгүй байгаагаа танилцуулсан бол жинхэнэ хөгжил ба шинэчлэл. Яг төр өдөр “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г хэлэлцэх уулзалт зарлагдсан харагдсан нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй "Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь" нэртэй төслийн эхлэл ажээ.

Энэ мэтээр лаг лаг нэр зүүсэн, гадаад улс, том гүрнүүдээр далайлгасан төсөл хөтөлбөр, судалгаа тайлан Монголоор багтахаа болилоо. Үнэгүй өгч байгаа, эсвэл манай улсын 35 тэрбум долларын өрөн дээр нэмээд бичигдэж байгаа эсэх нь тодорхойгүй  "дэмжих", "чадавхижуулах", "бэхжүүлэх", "сайжруулах", "нэмэгдүүлэх" төслүүд. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (Уур амьсгалын ногоон сан, НҮБХХ), "Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” (НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага) төслүүд байдаг аж. Дээрхэн "Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB" гэсэн томъёон нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Задаргааг харахлаар нөгөө л төлөвлөгөөг боловсруулсан байх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна гэх мэт.  

Бүгд тийм чухал, зайлшгүй шаардлагатай төслүүд байсан уу? Тийм гэж нотлох түмэн тайлбар олдоно, гэхдээ цаадуул нь доллар, зээл олгоогүй бол монголын амьдрал яах ч үгүй, үргэлжилсээр байх болно. Магадгүй, шууд хөгжүүлэх ажилдаа орно. Маш олон төсөл хөтөлбөр ямар үр дүнд хүрч өөрчлөлт авчирсныг бүү мэд. Нийслэлд лав сүүлийн хориод жилийн дотор хот төлөвлөлт, агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээвэр, түүний дотор метрогоор цөөнгүй судалгааг Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон бусдаар хийлгүүлээд ямар үр дүнд хүрснийг бид өнөөдөр харж байна. Өөрөөр хэлбэл, үр дүн харагдахгүй байна.

"Гүн ухаантнууд ертөнцийг тайлбарлах гэж оролддог, гэхдээ асуудал бол түүнийг өөрчлөхөд байгаа юм" хэмээн суутнууд сургажээ. Нээрээ өөрчлөхгүй юм бол судлаад, хуралдаад, тайлагнаад яах юм бэ? Одоо манай гүн ухаантнууд энэ олон төсөл, хөтөлбөрүүдээ үнэлэх, ядахдаа төсөл хэрэгжүүлэх чадвараа үнэлэх дараачийн том том төслүүд рүү шуурхайлна байгаа?

Д.Цэрэнжав, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 43 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 54 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 47 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 50 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 52 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 53 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 55 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 59 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 2 цаг 0 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 2 цаг 2 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 2 цаг 4 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 7 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 9 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 10 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 52 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 4 цаг 3 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 4 цаг 3 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 4 цаг 4 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 7 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top