x

Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ

Дэлхийд анх удаа хүн дүрст роботуудын тулааныг харуулсан боксын тэмцээн Хятадын Ханжөү хотод болж, технологийн хөгжлийг сонирхогчдын анхаарлыг татлаа. “Unitree Robotic” компани энэ тэмцээнийг “Unitree Fist King: Awakening” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тулаан нь тай бокс буюу муайтай төрлөөр явагдсан нь уламжлалт тулааны техникийг хиймэл оюунтай төхөөрөмжид нутагшуулж чадсаныг илтгэж байна.

Роботуудыг рингэн дээр гаргахаас өмнө инженерүүд тэдгээрийг сайтар тохируулан, ялангуяа тэнцвэрээ хадгалах чадварыг сайжруулахад онцгой анхаарчээ. Хажуугийн цохилт, өвдгөөр өшиглөх зэрэг хурдтай, нарийн техник гүйцэтгэхийн тулд эдгээр “G1” загварын роботуудыг LiDAR мэдрэгч, зай мэдрэгч камер зэрэг өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр тоноглосон байна.

Тэмцээнд оролцсон роботуудыг инженерүүд алсаас удирдаж, дуу хоолойгоор заавар өгдөг систем ашигласан байна. Тэмцээний дүрэм ёсоор унасан робот найман секундийн дотор босож чадахгүй бол ялагдсан гэж тооцжээ. Энэ нь зөвхөн тулааны ур чадвар бус, программчлал, механикийн шийдэлд тулгуурласан шинэ үеийн спортын дүрэм хэмээн тодорхойлогдож байна.

Тус тэмцээний гол зорилго нь “Unitree” компанийн робот техник, инженерчлэлийн дэвшлийг бодит хөдөлгөөн бүхий орчинд туршиж, олон нийтэд танилцуулах явдал байв. “Unitree” компани 2025 оны 12 дугаар сард дараагийн тэмцээнээ илүү өргөн цар хүрээтэй, сонирхол татам байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний тэмцээнээс олж авсан туршлага дээрээ үндэслэн роботуудын ур чадвар, үзүүлбэрийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Тэмцээнд ашигласан “G1” загварын роботууд нь 35-47 кг жинтэй, 127 см орчим өндөртэй бөгөөд зарим нь боловсруулалт сайтай “G1 EDU” хувилбар байжээ. Энэ нь роботын өндөр нарийвчлалтай хөдөлгөөн хийх чадварыг харуулсан төдийгүй, инженерчлэлийн шинэ шатанд гарсан технологийг бодитоор танилцуулсан онцлох үйл явдал болсон юм.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 13 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цаг 17 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 13 цаг 18 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 13 цаг 20 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 13 цаг 24 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 13 цаг 26 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 13 цаг 27 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 50 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 58 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 59 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 15 цаг 2 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 15 цаг 4 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 15 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 10 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 15 цаг 11 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 15 цаг 12 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 17 цаг 11 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 17 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 17 цаг 13 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top