x

Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд энэ зунаас эхлэн 41 байршилд нийт 74 км авто замыг шинэчлэх засварын ажил эхэлсэн бөгөөд гол замуудын ажлыг долоодугаар сарын 5-наас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, олон жил засвар хийгдээгүй Энхтайваны өргөн чөлөөний зам дээр шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд энэ удаа анх удаа полимер битум хэмээх шинэ төрлийн материалыг ашиглаж байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

Полимер битум нь халуунд тэсвэртэй, хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр үүсдэг дугуйн мөрний ховилыг багасгах давуу талтай. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын хэлснээр, агаарын температур 60 хэм хүрсэн ч замд ховил үүсэхгүй, замын чанар, насжилтыг нэмэгдүүлэх өндөр үр нөлөөтэй хэмээн онцолсон байна.

Хотын төвийн замуудыг шинэчлэх ажилд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс суурь болон хучилтын ажлыг шөнийн цагаар, харин өнгө хучилтын ажлыг өдрийн цагаар, амралтын өдрүүдэд гүйцэтгэж байна. Учир нь шөнийн сэрүүнд полимер материал нягт суухгүй, замын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.

Өчигдөр, өнөөдөр дараах авто замуудын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээжээ:

  • Чингэлтэй өргөн чөлөөнөөс Хайлааст хүртэлх 4 км

  • Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэл

  • Шадивлан зуслангаас Дамбадаржаа хүртэлх 2 км

  • Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх зам

Шинэчлэлийн хүрээнд замын бүтэц, материалыг сайжруулж буй нь иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд чиглэж байгааг холбогдох албанаас онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй 8 цаг 7 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна 10 цаг 16 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 10 цаг 17 мин “Бүтээмж ба Инновац-UB 2025” форум төрийн албаны бүтээлч туршлагыг хуваалцаж байна 10 цаг 18 мин Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно 10 цаг 19 мин Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв 10 цаг 20 мин 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарь гарлаа 10 цаг 21 мин Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо 10 цаг 22 мин Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов 10 цаг 23 мин Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт эхэллээ 10 цаг 24 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна 10 цаг 25 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ 10 цаг 26 мин Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ 10 цаг 27 мин “Найдвар түгээе” ТББ Увс аймгийн 100 жилийн ойд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав 13 цаг 37 мин Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ 13 цаг 38 мин Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 13 цаг 39 мин Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо 13 цаг 41 мин Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ 13 цаг 45 мин Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ 13 цаг 45 мин ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 46 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Үнэлгээний үнэлгээ Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top