x

ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэв

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 575 Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) 2025 оны эхний улиралд үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс 95.1 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай, 4.9 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байна.

ББСБ-уудын үйл ажиллагааны эх үүсвэрт өр төлбөр 48.7 хувь, өөрийн хөрөнгө 51.3 хувь-ийг эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад:

  • Итгэлцлийн үйлчилгээний эх үүсвэр 57.6 хувиар,

  • Банк, санхүүгийн байгууллагаас татсан хөрөнгө хоёр дахин,

  • ББСБ-аас гаргасан өрийн бичиг 79.4 хувиар тус тус өссөн нь санхүүжилтийн бүтэц, зохион байгуулалтад ихээхэн өөрчлөлт гарсныг харуулж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай 28 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд:

  • 13 нь Японы,

  • 7 нь БНСУ-ын,

  • 2 нь АНУ-ын,

  • бусад нь Их Британи, Канад, Малайз, Сичелл, БНХАУ зэрэг орны хөрөнгө оруулалттай юм.

Эдгээр ББСБ-ууд нь салбарын нийт хөрөнгийн 12.6 хувийг эзэлдэг ч харилцагчдын 5.8 хувьд л үйлчилдэг нь гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хэмжээ, нөлөө харьцангуй төвлөрсөн байгааг илтгэнэ.

ББСБ-ын нийт хөрөнгө Монгол Улсын ДНБ-ийн 8.9 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд салбарын нийт зээлийн хэмжээ 6 их наяд 325 тэрбум 300 сая төгрөгт хүрсэн байна. Энэ нь:

  • 2024 оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр,

  • 2021 оноос 4.4 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Ийнхүү ББСБ-ын салбарын өсөлт нь дотоодын хөрөнгө оруулалт давамгайлсан, гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой өсч байгаа, эх үүсвэрийн бүтэц өөрчлөгдөж, зах зээлийн оролцоо өргөжиж буйг илтгэж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ben Williams (149.50.215.109)
    A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $950,000 of my hard-earned money. I started researching ways to recover my funds. That’s when I stumbled upon an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, a company that specializes in handling crypto investment cases. Their profile promised to recover lost funds from scams. They have successfully completed hundreds of cases over the years, as evidenced by their impressive track record. We began the recovery process, and shortly after providing them with the necessary details, they launched a trace on the fraudulent companies. Remarkably, they recovered my funds within two days. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. WhatsApp +1(520)200-2320 or shoot them an Email at support@thehackangels.com They also have a great Website at www.thehackangels.com
    2025 оны 06 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 38 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 47 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 10 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 16 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 43 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 12 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top