x

Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зөв үү

Хүн төрөлхтний бодож олсон хамгийн сайн хувилбар бол төлөөллийн зарчмаар дамжуулан улс орноо удирдах, төр засгийнхаа үйл ажиллагаанд оролцох юм. Бага сага өөр ч гэлээ өдгөө дэлхийн ихэнх улс энэ л зарчмаар улс орноо эмхлэн байгуулж байгаа.

Манай улсын хувьд ч гэсэн тэртээ 1989 оноос энэ байдал руу шилжиж, сайн ч муу ч төлөөллөөрөө дамжуулан ард түмэн нь төрийн эрхийг барьж буй. Өнгөрсөн жил бид бүхэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдээ 126 болгон нэмэгдүүлж, УИХ-ын ээлжит сонгуулиа холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Ер нь ноднин жил зөвхөн манайх гэлтгүй дэлхийн маш олон орон парламентын сонгуулиа хийсэн. Харин энэ олон орны сонгуулийн үр дүн нь бараг л адилхан буюу ойролцоо гарсан. Нэг ёсондоо бүх нийтээрээ нэг намд дангаар итгэл хүлээлгэхээ больжээ гэж ойлгогдохоор байгаа.

Тийм ч болохоор олон улс хамтарч засгаа байгуулсан. Тухайлбал, саяхан буюу энэ сарын 6-нд Герман улс хамтарч Засгийн газраа байгуулаад, түүнийг нь “Шварц-Рот” буюу хар, улаан коалици гэж нэрлэж байна. Мөн Белги, Нидерланд, Дани гээд олон улс Засгийн газраа хоёр болон түүнээс дээш намын хамтралаар байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүр Өмнөд Африкийн бүгд найрамдах улс ч гэсэн ноднин жилийн зургадугаар сард Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэртэйгээр хамтарсан засгаа байгуулсан юм. Эдгээр улс орнууд олон намын оролцоотой Засгийн газраа улс төрийн тогтвортой байдал, бодлого боловсруулах, олон талт ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа дэлхий нийтэд зарласан. Үүнийг манайх ч гэсэн тойроогүй.

Хэдийгээр дангаар засаг байгуулах хэмжээнд ялалт байгуулсан ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам болон ХҮН намд санал тавьснаар хамтарсан засаг байгуулсан. Ингэж байж шалдар булдар улс төр, мөнгөтэй бүлэглэлүүдийн санаархлаар гацсаар ирсэн том төслүүдээ хөдөлгөх боломжтой болсон гэдгийг өдгөө улс төр судлаачид хэлээд байгаа. Гэтэл бид өнөөдөр хамтарсан засгаа унагаах замыг сонгочихлоо. Уг нь залуучуудын эхлүүлсэн жагсаалын зорилго бол Ерөнхий сайдын хүүг “Орлогоо нотол” л гэсэн. Гэтэл манай улстөрчид ганц чаддаг аргаа хэрэглэж жагсаалыг түмэн өөр хувилбараар өрнүүлсээр сүүлдээ засаг огцрох болчихлоо. Дэлхий нийтийн жишгийг дагаад хамтарсан гурван намын дарга аргаа бараад хоорондоо уулзаж, МАН-ын бага хурлаар асуудлыг шийдүүлэхээр болсон. Нэг ёсондоо МАН-ын бага хурал, залуу үед хамтарсан засгийнхан итгэсэн.

Гэвч тэд тэртээ 1989 оноос огт өөрчлөгдөөгүй гэдгээ харууллаа. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүл үед байсан бол “МАН маань биднийхээ төлөө зөв шийдвэр гаргалаа” гээд алгаа ташаад хүлээж авах л байсан байх. Гэхдээ энэ чинь XXI зуун. Дэлхий хавтгай болчихсон. Мэдээ мэдээллийг ард олон түмэн сувгаар авч, түүнийгээ шүүн тунгаагаад асуудалд олон ургалч үзлээр ханддаг цаг ирсэн. Даанч МАН, тэдний Бага хурлын гишүүд нөгөө л нэг дараагийн ээлжнийхэн хоолонд орох, дангаараа идэж уух, дарга төвтэй улс байхыг хичээдэг, дэмждэг хэвээрээ юм байна гэдгээ харууллаа.

Уг нь намын дарга нь уйлж хүртэл үзсэн юм гэнэ лээ. Даанч идэхийн дон шүгэлчихсэн өнгөрсөн зууны сүнснээсээ салаагүй гишүүд нь хамтрах, нийлж нэгдэхийн давуу талыг ойлгохгүй, ойлгохыг ч хүссэнгүй дээ. Ер нь МАН дангаар засаглаад явахад улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдрал сайжрах тухай бодож, хүлээх ямар ч боломжгүй гэдгийг өнгөрсөн жилүүдэд харуулсан. Тийм ч болохоор бид ардчиллын индексээр олон байр ухарч, авлига цэцэглэж, 2017 онтой харьцуулахад инфляци хоёр дахин нэмэгдчихээд өнөөдөр тархиа барьж, тартагтаа тулаад сууж байна. Харин хамтарсан үедээ бага ч гэсэн ажил урагшлуулж, бусад намын хяналт байгаа учраас идэх уух нь бага, дарга анги нь даруулгатай байдгийг жил хүрэхгүй энэ хугацаанд бид харлаа.

Даанч тэд цаашдаа ингэж бусдаар хянуулж, ард түмнээр удирдуулж суух нь таалагдсангүй бололтой. Сонгуулийн дараахан Засгийн газрыг хамтарч байгуулахаар болж, Ардчилсан нам саналыг нь хүлээн авахад хүмүүс хоёр янзаар хүлээж авсан. Хүчтэй сөрөг хүчин байгаад эрх баригчдыг шахаж шаардаад явах ёстой гэж үзэх хүмүүс байсан. Харин Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Л.Гантөмөр дарга засагт орж өөрсдийн мөрийн хөтөлбөрийнхөө тодорхой хувийг ч болтугай хэрэгжүүлэх, нөгөө намдаа тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй гээд хамтарсан. Тийм ч болохоор энэ Засгийн газарт Хяналт үнэлгээний газар гээчийг байгуулж, хяналтыг жинхэнэ дотроос нь тавьсан.

Харин өнөөдөр хамтарсан засаг нэгэнт унах нь тодорхой болж байгаа болохоор АН-ын дарга Л.Гантөмөр ч гэсэн намынхаа даргын ажлыг өгөхөөр болсноо хэлсэн байна лээ. Нэгэнт сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө багахан ч гэсэн хувийг хэрэгжүүлэх боломжгүй болсон болохоор хариуцлагаа хүлээж байгаа нь энэ байх. Гэхдээ тэр “Итгэл хамгийн сүүлд мөхдөг” гэдгийн адил МАН-ын Бага хурлын шийдвэр гартал энэ шийдвэрээ гаргахыг хүлээсэн бололтой.

Харин нэгэнт шийдвэр гарсны дараагаар “Энэ хүртэл МАН-ын шинэ залуу үед итгэсэн. Бидний үе бол зөндөө эвлэж, зөндөө эвдрэлцсэн. МАН-ын залуу үеийг өөр байх болов уу гэсэн тийм байсангүй. Итгэл эвдэрлээ” хэмээн хэлсэн. Энэ бол дараа, дараагийн улстөрчид дотроо бодож явууштай л үг. Бид нэг хэсэг улс төрийг мөнгө, эсвэл мөнгө олох арга зам гэж ойлгож, харин нам бол үүнд нь хүрэх шат гэж бодож ирсэн. Гэвч 30 орчим жил ийм замаар яваад буруу байжээ гэдгээ ноднин жилээс зарим нь ойлгосон ч ихэнх нь шинэ зам сонгохыг хүссэнгүй.

Дэлхий нийтээрээ хамтарч нэгдээд, эвлэлдэж ойлголцоод улс орноо хөгжүүлж, ард түмнээ сайн сайхан амьдруулахыг хичээж байхад манайх ганцаараа шахуу эсрэг тийш нь алхаж эхэллээ. Энэ зам маань ер нь зөв үү гэдгээ дор бүрнээ тунгаагаасай. Ингэж муйхарлаад дэлхийн нөгөө талаас нь бусад дээрээ очно гээд зүтгэх юм бол бидний замд дарангуйлал гэсэн ганцхан зүйл л угтана. Тэгээд парламентын засаглал муухай юм байна, Ерөнхийлөгчийн засаглал дээр гээд яриад эхлэх биз.

Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол хоёр том хөрш маань дураараа дургиж Монгол Улсын тусгаар тогтнол ч Беларусийн замаар орохыг үгүйсгэх арга үгүй юм. Саяны ялалтын прадын сандал хуваарилалтыг харж байхад энэ бол ядах юмгүй байсан даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.24.129)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 38 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 40 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 41 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 43 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 45 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 46 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 50 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 2 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 2 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 3 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 5 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 7 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 23 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 25 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 26 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 33 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 35 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 3 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top