x

Трамп, Путин нар Украины дайныг дуусгахаар яриа хэлэлцээ эхлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 90 минут орчим утсаар ярилцаж, Украины дайныг нэн даруй зогсоох хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын тэргүүнүүд Саудын Арабт ойрын хугацаанд биечлэн уулзахаар төлөвлөжээ.

Трампын Путинтэй хийсэн ярианы дараа тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй нэг цаг гаруй хугацаанд утсаар ярилцаж, дайныг дуусгах, энхийн гэрээ байгуулах асуудлаар санал солилцсон байна. Тэдний хэлэлцээний гол сэдэв нь АНУ-Украины аюулгүй байдлын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, нөөц баялгийн түншлэл байжээ. Зеленский Вашингтоны дэмжлэгийг үргэлжлүүлэн авахыг хүсч, хэлэлцээг ойрын үед үргэлжлүүлэхээр тохиролцсон аж.

Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетх Украины дайныг дуусгахын тулд Киев НАТО-д элсэхээс татгалзах шаардлагатай гэж мэдэгдсэн нь Украины эрх баригчдын дунд сөрөг хандлагыг төрүүлжээ. Түүний хэлснээр, АНУ-ын цэргүүд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхгүй, харин Европын орнууд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж онцолсон байна.

Трамп, Путин нарын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ нь Украины дайныг зогсоох бодит эхлэл болж магадгүй ч Киев болон Европын холбоотнуудад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. АНУ-тай шууд хэлэлцээр хийх боломж бүрдсэн нь Оросын олон улсын тавцан дахь байр суурийг дахин хүчирхэгжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Украины ирээдүйн асуудалд Орос давамгай байр суурь эзлэх магадлалыг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sumber (66.181.188.109)
    Ukrain NATO-d elsehguiee geed batlagaa ugvul dain duusnashdee oros uls ukrainiig nato-d elsuulj torgon hil deeree amerkiin tsergiin baaziig baiguuluulahgui l gej tulaand orsonshdee manai ardchilald het itgej amerkiig dagan baysagch nar medseer bj l eldviig hutsaad baigaashdee
    2025 оны 02 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 2 цаг 58 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 3 цаг 0 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 3 цаг 0 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 3 цаг 1 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 3 цаг 2 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 3 цаг 2 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 3 цаг 4 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 3 цаг 6 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 3 цаг 44 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 3 цаг 51 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 4 цаг 8 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 4 цаг 20 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 4 цаг 26 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 6 цаг 22 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 6 цаг 23 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 6 цаг 24 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 6 цаг 24 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 6 цаг 25 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 6 цаг 26 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 6 цаг 26 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top