x

Австралийн амбан захирагч гэж хэн бэ?

Австралийн амбан захирагч (англ. Governor-General of Australia) гэдэг нь тус улсын төрийн тэргүүн буюу Их Британийн хаан III Чарльзын Австрали дахь албан ёсны төлөөлөгч юм.

Австралийн амбан захирагч Үндсэн хуулиар заасан Холбооны парламентын хуралдааныг зарлан хуралдуулах, тараах, сонгуулийн тов тогтоох, хууль тогтоомжийг хааны нэрийн өмнөөс эцэслэн батламжилж хүчин төгөлдөр болгох, парламентын олонхын шийдвэрийн дагуу ерөнхий сайд болон сайд нарыг томилох, чөлөөлөх, ерөнхийдөө Цэргийн Ерөнхий командлагчийн албан тушаалыг хэрэгжүүлэх, олон нийтийн ёслол, төрийн арга хэмжээг хааныг төлөөлөн удирдах гэх мэт бэлгэдлийн үүрэгтэй ажилладаг.

Австралийн амбан захирагчаар ажиллах нарийн тодорхой хугацаа тогтоогдоогүй байгаа ч ерөнхийдөө таван жилээр томилогддог бөгөөд ерөнхий сайдын зөвлөмжөөр сунгагдан ажиллаж болдог. Түүнийг Австралийн ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу Их Британийн хаан албан ёсоор батламжилж, томилолтын зарлиг гаргадаг.

Нийт зургаан муж улс нэгдэн Австралийн холбооны улс (Commonwealth of Aus­tralia) 1901 оны нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор байгуулагдаж, Викториа мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Жон Адриан Лукан Хоп Австралийн анхны амбан захирагчаар томилогдсон бол одоо 28 дахь амбан захирагчаар Саманта Мостин ажиллаж байна. Тэрээр Австралийн хоёр дахь эмэгтэй амбан захирагч бөгөөд 2024 оны долдугаар сарын 1-нээс хойш энэхүү албыг хашиж байна.

Саманта Мостин 1965 оны есдүгээр сарын 13-нд Австралийн Канберре хотод цэргийн даргын гэр бүлд төрж, бизнес эрхлэгч, өмгөөлөгч, спортын салбарын удирдагч, олон нийтийн үйл ажиллагааны идэвхтэн байсан. Тэрээр олон төрлийн байгууллагад удирдах болон зөвлөх үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд өөрийн гаргасан амжилтаар 2021 онд Officer of the Or­der of Australia (AO), харин 2024 онд Companion of the Order of Australia (AC) цол хүртжээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 8 цаг 58 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 9 цаг 0 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 9 цаг 1 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 9 цаг 3 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 9 цаг 6 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 9 цаг 8 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 9 цаг 15 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 9 цаг 16 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 17 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 10 цаг 46 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 11 цаг 12 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 11 цаг 13 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 11 цаг 15 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 11 цаг 16 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 11 цаг 17 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 11 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 11 цаг 22 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 11 цаг 22 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 11 цаг 23 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 11 цаг 24 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top