x

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн (2025.09.09) хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.

Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.

Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.

Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны 5 дугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.

Нам, эвсэлд 2026 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг хүснэгтээр үзүүллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 4 цаг 29 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 4 цаг 31 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 4 цаг 32 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 4 цаг 33 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 4 цаг 33 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 4 цаг 34 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 4 цаг 35 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 4 цаг 38 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 5 цаг 15 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 5 цаг 22 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 5 цаг 39 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 5 цаг 52 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 5 цаг 58 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 7 цаг 54 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 7 цаг 55 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 7 цаг 55 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 7 цаг 56 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 7 цаг 57 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 7 цаг 57 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 7 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top