Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авсан. Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийн хариуг энэ сарын 9-12-ны өдрүүдэд таны бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлэх юм байна.
Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.