x

Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “2024-2025 оны Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд баримтлах чиглэл, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө болон аж үйлдвэрийн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.

Тус хөтөлбөрийн хүрээнд дээрх чиглэлээр судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө боловсруулан олон талын оролцоог хангаж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү судалгааны тайлан нь бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад чухал суурь мэдээлэл өгөхөөс гадна үйлдвэрлэл, технологийн парк байгуулахын давуу тал, хөрш болон бүс нутгийн эрэлт, дотоодын зах зээлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөмжийг багтаажээ.

Судалгаагаар, Монгол Улс ган, зэс зэрэг ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтойг тодотгож, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнөөр 5–10 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ 11,000 ам.доллар хүрэх тооцоо гарсан байна. Мөн боловсруулах үйлдвэрт оруулсан 1 ам.доллар нь 1.5–1.8 ам.долларболж өсөх боломжтой гэж дүгнэжээ.

Гэхдээ хүнд үйлдвэрлэл, үйлдвэрлэл-технологийн паркийг хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин хамгийн том сорилт болох учраас урьдчилан бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Манай улсад хүнд үйлдвэр дорвитой хөгжөөгүй ч бусдын сайн туршлага, шинэ технологийг нутагшуулж, бусад орны хүндрэлээс суралцан тойрч гарах боломжтой” гэв.

Харин Солонгосын Хөгжлийн хүрээлэнгийн Аж үйлдвэрийн бодлого судлалын хорооны гишүүн, төслийн удирдагч Сун Ён Гван “Солонгос улсад ашигт малтмалын нөөц байхгүй ч боловсруулах үйлдвэрийн арвин туршлагатай. Энэхүү судалгаа хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх болно” хэмээн тодотголоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 8 цаг 59 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 9 цаг 0 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 9 цаг 1 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 9 цаг 4 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 9 цаг 6 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 9 цаг 8 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 9 цаг 15 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 9 цаг 17 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 18 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 10 цаг 46 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 11 цаг 13 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 11 цаг 13 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 11 цаг 15 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 11 цаг 16 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 11 цаг 18 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 11 цаг 21 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 11 цаг 23 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 11 цаг 23 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 11 цаг 24 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 11 цаг 24 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top