x

БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв

Өчигдөр буюу даваа гарагт БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид цахимаар ээлжит бус дээд хэмжээний уулзалт хийж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сочигээс оролцсон бол арга хэмжээг Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва санаачлан зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Лула да Силва АНУ-ын татварын бодлого нь БРИКС-ийн орнуудын эдийн засгийн эсрэг чиглэж байгааг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг дурдсан бол БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин олон улсын худалдааны дэг журмыг хамгаалж, нээлттэй ил тод байдлыг дэмжих ёстойг мэдэгдэв. Тэрбээр “зарим улс орон тасралтгүй худалдаа, тарифын дайн явуулж байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гэж онцоллоо.

Украины нөхцөл байдлын тухайд Бразилын удирдагч мөргөлдөөнийг бүх талын ашиг сонирхлыг харгалзан шийдвэрлэхийг уриалж, Ши Жиньпин энэ байр суурийг дэмжсэн бол Хятадын Төв телевизийн мэдээлснээр удирдагчид Украины хямралд “Энх тайвны анд нөхөд” бүлгийн үүргийг ашиглаж, Палестины асуудалд “хоёр улс, хоёр ард түмэн” зарчмыг баримтлахаар тохиролцсон байна.

Мөн Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг дэмжих байр сууриа илэрхийлэв. Тэрбээр олон туйлт дэлхийн шилжилт явагдаж буйг тэмдэглэж, БРИКС-ийн орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн чухлыг дурдсан байна.

Энэхүү уулзалтаар хамтарсан мэдэгдэл гаргаагүй ч удирдагчид олон улсын шударга дэг журамд шилжих шаардлагатай гэдэгт санал нэгдэж, олон талт байгууллагуудын шинэчлэлийг дэмжихээ нотолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 31 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 45 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 46 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 47 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 18 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 18 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 19 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 20 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 21 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 22 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 24 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 26 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 26 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 32 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 36 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 37 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 38 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 40 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 41 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 45 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top