x

Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцрохоо зарласны дараа Либерал ардчилсан намын (ЛАН) даргын төлөөх өрсөлдөөн албан ёсоор эхэллээ. Уг сонгуульд оролцох магадлалтай нэр дэвшигчдийн дунд Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши, Гадаад хэргийн сайд асан Тошимицү Мотэги, Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми нар багтаж байна.

ЛАН есдүгээр сарын 22-нд албан ёсны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, аравдугаар сарын 4-нд санал хураалт, тооллогоо хийхээр төлөвлөжээ. Намын дүрмийн дагуу нэр дэвшигч бүрийг дор хаяж 20 хууль тогтоогч санал болгох ёстой.

Эхний тодорхой алхмыг хийсэн хүн бол ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Мотэги бөгөөд тэрбээр нэр дэвшихээ албан ёсоор зарласан. Тэрээр Засгийн газар болон намын олон талын туршлагатай хүний хувьд бүх хүчээ дайчилж ажиллана хэмээн мэдэгдсэн байна. Харин Ш.Коизүми нэр дэвших эсэхээ эргэцүүлж буйгаа илэрхийлжээ.

С.Такаичи бол агсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн үзэл бодлыг дэмжигч консерватив чиглэлийн улстөрч бөгөөд өнгөрсөн жил түүний ойрын хүрээллээс гол дэмжлэг авсан. Харин Ё.Хаяши ойрын эх сурвалжийн мэдээллээр өрсөлдөхөөр шийдсэн бөгөөд дэмжигчидтэйгээ ойр дотно харилцахаар төлөвлөж буйгаа хэлжээ.

Жүничиро Коизүмигийн хүү Ш.Коизүми намын эв нэгдлийг бий болгох талаар бодож байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэрээр Ерөнхий сайд Ш.Ишибаг огцрохыг ятгасан тухай мэдээлэл ч гарсан байна.

Долоодугаар сарын Зөвлөхүүдийн танхимын сонгуулийн үр дүнд эрх баригч эвсэл олонх болж чадаагүй, Төлөөлөгчдийн танхимд ч цөөнх болсон нь Ш.Ишибагийн огцролтын гол шалтгаан болжээ. Энэ удаагийн сонгууль нь ЛАН-ын ирээдүй, улмаар Японы улс төрийн чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдал болох төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 30 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 43 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 44 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 46 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 17 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 17 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 18 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 19 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 20 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 21 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 23 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 24 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 31 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 34 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 36 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 37 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 38 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 40 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 43 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top