x

“Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 8-нд Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, ургац хураалтын явцтай танилцав. Тэрбээр улсдаа үр тариалалтаар тэргүүлж буй “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагааг онцгойлон үзэж, компанийн бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлтэй танилцжээ. Тус компани нь өнгөрсөн 17 жилд нэг га талбайгаас дунджаар 45-53 центнер ургац хурааж, улсын рекордыг тогтоосон бөгөөд энэ онд 35-45 центнер ургац хурааж байгаа аж. “Атрын-4” аяны хүрээнд хөнгөлөлттэй зээл ашиглан бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн багтаамжтай агуулах ашиглалтад оруулсан нь салбарын чадавхийг нэмэгдүүлж байна. Мөн улаанбуудайн үрийн шинэчлэлд Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская зэрэг сортын буудайг нутагшуулжээ.

Орхон аймагт энэ онд 5156 га талбайд тариалалт хийж, урьдчилсан балансаар 8958 тонн улаанбуудай, 1457 тонн төмс, 5760 тонн хүнсний ногоо, 1076 тонн тэжээл, 1393 тонн тосны ургамал хураахаар тооцоолж байна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг бүрэн хангах, төмсний хангамжийн 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн нь энэ жилийн хур тунадасны ахиу хэмжээнд холбоотой юм.

Тариаланчдын зүгээс аймагт улсын төсвийн хөрөнгөөр мянган тоннын багтаамжтай зоорь барих, тариалалтын талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлж эзэмшүүлэх эрх олгох саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна. Харин Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тариалалтын талбайг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 30 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 43 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 44 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 46 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 17 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 17 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 18 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 19 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 20 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 21 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 23 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 24 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 31 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 34 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 36 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 37 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 38 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 40 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 43 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top